|

Т.АЮУРСАЙХАН: ХАРИУЦЛАГАГҮЙ ТОГТООЛ ОРУУЛЖ ИРСЭН

saikhnaa 2018/06/27 485 0

Т.АЮУРСАЙХАН: ХАРИУЦЛАГАГҮЙ ТОГТООЛ ОРУУЛЖ ИРСЭН

Стратегийн ач холбогдолтой орд газрын төрийн мэдлийн хувийг бууруулах эрхийг Засгийн газарт өгч байгаа тогтоол. Тогтоолын агуулгыг гишүүд маш сайн ойлгох хэрэгтэй. Бид үүнийг баталвал ирэх долоо хоногт шууд нэг хоёр, эцсийн хэлэлцүүлэг гээд байнгын хороо чуулган гээд шуурхай явагдаад л алх цохиод, Тавантолгойн 30 хувь байхгүй болно.

Хамгийн гол нь 30 хувиа хэдээр борлуулна гэсэн заалт байхгүй байгаа юм. Одоо үнэлээд байгаа нь 1.5-6 тэрбум гэдэг бол дэндүү бага. 30 хувийг нь хэдээр борлуулах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Магадгүй нэг тэрбум ам.доллар хүрэхгүй бол яах вэ. Хэн ч хариуцлага хүлээхгүй.

Баялгаа тавиад тууж байна гэсэн үг. Дагалдах төмөр зам, авто зам, цахилгаан станцуудын нэг хэсгийг нь санхүүжүүлнэ гэж байгаа. Ямар хэсгийг нь санхүүжүүлэх юм бэ. Ямар ч үр дүнгүй, хариуцлагагүй тогтоол оруулж ирсэн. Ийм тогтоол гэж байж болохгүй.

Ганц үлдсэн том баялгаа тавиад туух харанхуй ангал руу орж байна. Ирэх давуу талаас учирч болох эрсдэл нь дэндүү өндөр байгаа учраас би эсэргүүцэж байна. 30 биш ядаж таван хувийг нь IPO гаргаад үз л дээ. Болж байвал нэмж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top