|

Ой хээрийн түймэр Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн аварга том бичээсүүдийг ил гаргажээ

saikhnaa 2018/08/07 631 0

Ой хээрийн түймэр Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн аварга том бичээсүүдийг ил гаргажээ

Ирландын зүүн эрэг дагуу дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн Хоёрдугаар дайны үед ашиглаж байгаад мартагдсан газар дээрх тэмдгүүд ил гарсан байна.

Ирланд хэлээр тус улсын нэрийг "Éire” гэж бичдэг бөгөөд сүүлийн өдрүүдэд дэгдсэн түймрийн дараа газар дээр томоор бичсэн ийм нэрнүүд ил гарчээ.

Түүхэнд өгүүлснээр нийтдээ 80 ийм тэмдэглэгээг Ирландын эргийн дагуу бичиж үлдээсэн нь Германы онгоцнууд Британийг бөмбөгдөхөөр ирэх үед энэ бол төвийг сахисан орны газар гэдгийг мэдэгдүүлэх зорилготой байсан гэнэ.

Мөн Германы эсрэг агаарын ажиллагаа явуулж байсан Холбоотнуудын армийн онгоцнуудад анхааруулах зорилготой байсан бололтой. Олон жил нуугдаж байсан тэмдэгүүдийг Ирландын Агаарын хүчнийхэн, Онцгой байдлын албаныхан илрүүлжээ.

Эх сурвалж: Mashable

https://ikon.mn/n/1cqp

Санал болгох

Сэтгэгдэл

top