|

Монголын улс төр айдаст автаад байна

saikhnaa 2018/08/10 164 0

Монголын улс төр айдаст автаад байна

Манай сайтад нэгэн иргэний ирүүлсэн сонирхолтой нийтлэлийг ямар ч засваргүйгээр хүргэж байна.

Энд ямар нэгэн хадны мангаа ирж байгаа юм болов уу гэж битгий бодоорой. Энэ бол нөгөө л Н.Энхбаяр улс төрд эргэн орж ирэх болж байгаа тул улс төрийн томчууд сандран үймж эхлээд байгаа юм.

Тэртээ олон жилийн өмнө 500 цагдаа дайчлан сүрийг бадруулан баривчилж авилгалтай тэмцэж байна одоо ёстой авилгал байхгүй гоё болно гээд л хошгируулж байж билээ. Н.Энхбаяр бол авилгалийн загалмайлсан эцэг улсаасаа баян нөхөр гэж нийтийг хамарсан тархи угаалтыг зогсоо зайгүй явуулж баривчилгаагаа зөвтгөж байлаа. Гэтэл нөгөө загалмайлсан эцэг, улсаасаа баян гэж цоллолсон хүндээ тулгасан ял нь үнэхээр хүн бүрийг ангайлгаж орхисон бүхэл бүтэн эрх барьж байсан МАН, АН, ерөнхийлөгч, АТГ, Шүүх, цэрэг цагдаа ТТГ, гээд хууль хүчний бүх л байгууллага түүнийг намнах ажиллагаа явуулж байсан гэдгийг бүгд санаж байгаа. Тэгээд нөгөө авилгалын загалмайлсан эцэг улсаасаа баян нөхөртөө тулгасан ял нь нэг эвдэрч балгас болсон сонингийн байрыг хамаатныхаа хүнд хямдхан авч өгсөн, мөн Бурхан багшын сургаалийг Монгол хэл дээр орчуулсан номоо Солонгост хэвлүүлэн МИАТ-ын онгоцоор үнэгүй тээвэрлэн авчирсан гэсэн ялыг тулгаж орхилоо.

Уул нь бол авилгалын загалмайлсан эцэг улсаасаа баян хүнд тулгах ял нь хэдэн арван гадаад нууц данс /офшор/, хэдэн арван тэрбумаар тоологдох америк долларын асуудал байх ёстой баймаар тэгж байж л улсаасаа баян гэж нэрлэгдэх бишүү. Тэгээд шүүхээс ном үнэгүй зөөсөн гэсэн ялыг нь хэрэгсэхгүй болгоод нөгөө хэрэгт нь ял өгсөн болж, дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөсөн болоод л өнгөрсөн. Энэ бүгдийн задаргаа маш энгийн Н.Энхбаярын засаглалын жилүүдэд төр засаг хатуу гарын дор байсан.

Ийм учраас төрөөс төрсөн баячууд гэж нэг их сонсогдож байгаагүй, ОФШОР гээч гадаадад төрөөс завшсан мөнгөө нуудаг нууц данс бол бүр ч сураггүй байсан үе. Гэтэл төрөөс мөнгө хулгайлах сонирхолтой бүлэглэл олон жил энэ хүнд даруулж ирсэн бөгөөд 2008 оны сонгуулийн дараа энэ нөхрийг улс төрөөс зайлуулахаар үгсэн тохирч албаар ерөнхийлөгчийн сонгуульд унагасан байдаг. Тэд Н.Энхбаярыг өмнөх ерөнхийлөгч нар шигээ сурсан дуугаа аялаад л улс төрөөс холдоно гэж бодсон нь эндүүрэл байжээ. Н.Энхбаяр ямар нөхдүүд өөрийг нь санаатай унагасаныг маш сайн ойлгосон бөгөөд тийм ч учраас улс төрөөс холдолгүй харин ч эрч хүчтэйгээр эргэн ирж байгаагаа зарласны дараа дээрх 500 цагдаа ашигласан баривчилгаа болсон байдаг. Н.Энхбаярын засаглалын үед Оюутолгойн гэрээг Монголын тал 51% аас доош хэзээ ч авахыг зөвшөөрөхгүй гэдэг дээр энэ хүн хатуу зогсож байсан бөгөөд түүнийг улс төрийн албан тушаалаас холдуулсаны дараа Оюутолгойн гэрээ гээчийг яаран сандран Монголын талд ямар ч ашиггүй 34% авсан гэрээг байгуулсан явдал юм. Ийнхүү Монголд авилгал хээль хахууль гээч юм жинхэнэ сонгодог утгаараа цэцэглэн хөгжиж эхэлсэн билээ.

Н.Энхбаярын үед энэ хүн доод хүмүүсээ хатуу ширүүн гараар барьж байсан учраас төрийн мөнгө хулгайлахад хэцүү хаалттай байсан юм. Ийнхүү С.Баярцогтоор эхэлсэн ОФШОР гээч төрөөс хулгайлсан мөнгөө гадаадад аваачиж нуудаг ажиллагаа эхэлсэн түүхтэй. Ямарч гэсэн Н.Энхбаярын засаглалын жилүүдэд их өр тэглэгдэж мянганы бүтээн байгуулалтууд эхэлж хонгилын үзүүрт гэрэл аслаа гээд л бичиж байсан билээ. Гэтэл түүнийг унагасаны дараа Монголын төр хараа хяналтаа алдаж хэн дуртай нь сайд дарга болон тоглож, төрийн мөнгийг тэрбум тэрбумаар гадаадад аваачин нууж Монгол улс хэдхэн жилийн дотор 27 тэрбум Америк долларын өрөнд орж орхилоо. Одоо түүнийг эргэн ирэхээс төрөөс төрсөн хулгайч баячууд сүнсээ зайлтал айж байна.

2012 оны сонгуульд ялтай байх хугацаа дуусаагүй гээд оруулаагүй бол , 2016 оны сонгуульд тэр ялтай байх хугацаа гээч нь өнгөрсөн байх байтал бүхэл бүтэн УИХ нь нэг хүнийг сонгуульд оруулахгүйн тул бүхэл бүтэн хууль гаргаж дахин сонгуульд орохгүй байх хугацааг нь сунгаж орхисон. Мөн сонгуулийн ерөнхий хорооноос Н.Энхбаяр нь УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд мэдлэг чадвар нь хүрэхгүй гэсэн дүгнэлт гаргаж нийтийг алмайруулж орхисон. /Бандааш Гантулгаас л дор байв гэждээ/ Одоо удахгүй болох УИХ-ын Хэнтий аймаг дахь нөхөн сонгуульд нөгөө Н.Энхбаяр гэдэг хадны мангаа чинь өрсөлдөх сурагтай хэмээн төрөөс төрсөн хулгайчууд сандран үймж энд тэндхийн гар хөл бологчид нь худал мэдээ гүтгэлэгүүдээ хэзээний цацаад эхэлжээ.

Нэг л юмыг хэлэхэд энэ хүн Төрийн ямар нэгэн алба хашилгүй 10 жил болжээ. Тэгэхээр тэдэнд энэ хүнийг дахин гүтгэн доромжлох ямар ч эрх байхгүй. Монголын төрд магадгүй Н.Энхбаярын тангараг хатуу гар үгүйлэгдэж байгаа байж болох юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top