|

ЭД МӨНГӨ ТАТАХ ЭЗОТЕРИКИЙН АРГА

zulaa 2018/08/13 665 0

ЭД МӨНГӨ ТАТАХ ЭЗОТЕРИКИЙН АРГА

 

Бид, бүгдээрээ, баярлах, мөн сэтгэлийн ханамж авах үедээ, өөрийн эрхгүй хоёр алгаа хооронд нь үрж байдаг гэнэ. Энэ хөдөлгөөнийг, хүн өөрөө ч мэдэлгүй инстинктээрээ хийдэг бөгөөд үүнийг, гарын алганд бидний дотор эрхтэнүүдийн цэгүүд мөн, хүрдүүдийн цэгүүд байрладагтай холбон тайлбарладаг байна. Энэ хөдөлгөөн, ухамсрын бус түвшинд, тухайн мэдэрч байгаа баяр баясгаланг улам нэмэгдүүлэх, мөн үргэлжлүүлэх гэсэн далд хүслийг илэрхийлж байдаг гэнэ. Харин, гарын бугуйны дотор талыг дур хүслийн цэг гэж үздэг ба мөн тэр хэсэгт хоёрдох хүрдний гарах цэг буюу хэлбэлзэл нь мөнгөний аураг тэтгэдэг цэг байдаг байна. Энэ цэгүүдийг хооронд нь үрснээр мөнгө татах хүчний талбайг идэвхижүүлж, улмаар ихсэн тодорхой түвшинд хүрэхэд элбэг хангалуун байдлын энерги идэвхижиж эд мөнгө татагддаг гэнэ. Үүнд зориулсан эзотерикийн "Алтан аяга” гэдэг дасгал байдаг бөгөөд хоёр гараа биендээ нааж, алгаа аяга мэт хонхойлгон, бугуйн дотор талыг эрүүний түвшинд нийлүүлж, хооронд нь 1-1.5 минут үрнэ. Энэ үед, толгой тэгш байрлалд, харц дээгүүр, нуруу цэх байх ба амьсгал гүнзгий биш хөнгөн, баярлах үеийн амьсгалтай адил байх ёстой. Мөн дасгалын өмнө, бугуй хэсгээ хүйтэн усанд норгодог ба дараа нь арчих шаардлагагүй байдаг. Хийж дуусмагц, гарын алгаа өөр рүүгээ харуулан алгуурхан салгана. Өдөр бүр хийх нь үр дүнтэй

Санал болгох

Сэтгэгдэл

top