|

Тоглоомын талбайд тохиолдож болзошгүй эрсдэлийг үнэллээ

nomun 2018/09/11 477 0
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас "Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд "Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Ахуйн нөхцөлд болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох зорилготой тус өдөрлөгт 150 сурагч, 28 иргэн нийт 178 хүн хамрагдав.

Өдөрлөгийн үеэр оролцогчид нийтийн орон сууц зам талбай, тоглоомын талбайд тохиолдож болзошгүй ямар эрсдэлүүд байгааг тодорхойлж түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар шинэ мэдлэгтэй боллоо.

Тухайлбал, онгорхой траншейний нүх, замын гарцын тэмдэг тэмдэглээ дутмаг, харанхуй орц, эвдэрсэн тоглоом зэрэг нь ямар аюул эрсдэлтэй болохыг тодорхойлов. Түүнчлэн сургалт, өдөрлөгийн арга хэмжээнд идэвхи санаачлагатай хамрагдсан 20 сурагчийг шагнаж урамшууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тоглоомын талбайд тохиолдож болзошгүй эрсдэлийг үнэллээ

 

Тоглоомын талбайд тохиолдож болзошгүй эрсдэлийг үнэллээ

 



Санал болгох

Сэтгэгдэл

top