|

Говь-Алтайд ноолуурын үнэ хамгийн өндөр үнэтэй байна

nomun 2018/09/17 648 0

 

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр, энэ оны наймдугаар сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Ховд аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн өндөр буюу 22 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ Булган аймагт хамгийн бага буюу дөрвөн мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 15 мянган төгрөг, бусад аймагт 5-11,5 мянган төгрөгийн үнэтэй байна.

Ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Архангай, Дорнод аймагт хамгийн бага буюу 40 мянган төгрөг, Говь-Алтай аймагт хамгийн өндөр буюу 90 мянган төгрөгийн үнэтэй байна.

Говь-Алтайд ноолуурын үнэ хамгийн өндөр үнэтэй байна

 



Санал болгох

Сэтгэгдэл

top