|

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

nomuun 2018/09/21 49 0

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Балж, Улз голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, Их нууруудын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна гэж УЦУОШГ-аас анхааруулж байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

top