|

Сур харвааны говийн бүсийн аваргууд шалгарлаа

nomun 2018/09/25 718 0

 

Сур харвааны говийн бүсийн аваргууд шалгарлаа

Говийн бүсийн аварга шалгаруулах Үндэсний сурын багийн харваа 2018 оны 9 сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Багийн харваанд 4 Аймгийн 6 багийн 75 харваач, нээлттэй цуваа харваанд УБ хот, 8 аймгийн 250 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Тус тэмцээнийг Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Сурын Холбоо, Дундговь аймгийн Үндэсний Сурын холбоо хамтран зохион байгууллаа.

Тус харваанд Дархан мэргэн цолтой 2, даяар дуурсах мэргэн 1, даян мэргэн 1, гарамгай мэргэн 1, гоц мэргэн – 6, МУ-ын мэргэн 6, аймгийн мэргэн спортын мастер 25, спортын мастер 27,  зэрэг цолтой харваач 95, залуу харваач 155, нийт 250 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

 

 

Багийн харваанд тэргүүн байранд Дундговь аймгийн Ё.Батжаргал ахлагчтай баг харваачид, дэд байранд Өмнөговь аймгийн Ж.Баттөмөр ахлагчтай баг харваачид, гутгаар байранд Дорноговь аймгийн С.Цэцэнбилэг ахлагчтай баг харваачид шалгарлаа.

Эрэгтэй цуваа харваанд нэгдүгээр байранд С.Ариунбат, хоёрдугаар байранд С.Болдхүү, гуравдугаар байранд Б.Энхбаатар, дөрөвдүгээр байранд Б.Сосорням, тавдугаар байранд П.Отгонсүрэн нар шалгарсан бол эмэгтэй цуваа харваанд нэгдүгээр байранд Б.Дуламсүрэн, хоёрдугаар байранд Ч.Гандаваа,  гуравдугаар байранд Б.Урангоо, дөрөвдүгээр байранд Б.Бямбаа тавдугаар байранд  Э.Сайханбилэг тус тус шалгарлаа.


Санал болгох

Сэтгэгдэл

top