|

“Уурхайчин би” дууны хүндэтгэлийн самбарыг босгов

nomun 2018/10/08 779 0

 

“Уурхайчин би” дууны хүндэтгэлийн самбарыг босгов

 

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн 40 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд тус цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуугаар өргөмжлөгдсөн "Уурхайчин би” дууны хүндэтгэлийн самбарыг босгож, уурхайн зам талбайн хэсэгт байрлуулав. Үе үеийн уурхайчдын дуулах дуртай дууны нэг болсон "Уурхайчин би” дууны ач холбогдлыг таниулах, мөнхжүүлэх зорилгоор уг самбарыг босгосон аж.

Хүндэтгэлийн самбарыг байрлуулах үеэр тус дууны шүлгийг бичсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн,дуучин МУСТА М.Энхтогтох нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэв. Мөн уул уурхайн хүнд хэцүү албанд хөдөлмөрлөж яваа ууррхайчиддаа урам зориг өгөх үүднээс Ил уурхайн бүх хэсэг нэгжүүдэд "Уурхайчин би” дууны үг бүхий жаазыг байрлуулахаар болжээ.

 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top