|

Б.ГАНХУЯГ: ЭРДЭНЭТЭД 1072 ХУВЬЦАА МЭДЭЭЛЛИЙН САЛБАР ТӨВИЙГ НЭЭНЭ

Altaa 2018/10/10 891 0

Б.ГАНХУЯГ: ЭРДЭНЭТЭД 1072 ХУВЬЦАА МЭДЭЭЛЛИЙН САЛБАР ТӨВИЙГ НЭЭНЭ


Like

Боксын спортын Анхны олон улсын тэмцээний хүрэл медалийг авчирсан Олон улсын хэмжээний мастер С.Баттулга багшийн нэрэмжит "Эрдэнэт-Спорт Залуу үе” тэмцээн таван өдөр үргэлжилж ,өнөөдөр хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа.Тэмцээнийг Улаанбаатар хот дахь "Эрдэнэт” нутгийн зөвлөл бусад аж ахуйн нэгж компаниудтай хамтран зохион байгуулжээ. Эрдэнэт хотод анхны боксын спортын хөгжлийг түгээн дэлгэрүүлэх,хөгжүүлэх үйлсэд 1978 оноос эхлэн хувь нэмрээ оруулсан "Эрдэнэт” нутгийн зөвлөлийн дарга,"Эрдэнэс ТаванТолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн аав С.Баттулга агсан ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан ажээ.

Боксын ОУХМ С.Баттулга агсаны хүү Б.Ганхуягаас тэмцээний үйл явц, зарим албан сурвалжийн мэдээллийг нутагтаа ирээд байхад нь авлаа.

    – Аавынхаа нэрэмжит тэмцээнийг төрөлх хотдоо амжилттай зохион байгууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач ?

Миний аав 1950 онд төрсөн . Эрдэнэт хотод анхны тулааны урлагийг санаачилсан анхны багш байсан. Бас нэг бахархдаг зүйл маань олон улсын анхны хүрэл медалийг авчиран  Эрдэнэт хотод боксын спортын  анхны шанг татаж, энэ том хотын спортын түүхэнд хувь нэмэр оруулж байсанд нь үр хүүхэд,  гэр бүлийнхэн бид  маш их бахархаж явдаг юм.

Өнөөдөр тав хоногийн хугацаатай гурав дахь тэмцээнийг нь амжилттай зохион байгууллаа. Өмнө нь хоёр удаа амжилттай зохион байгуулсан энэ удаагийн онцлог нь Монголын шилдэг боксчид гэдэг утгаараа  "Монголын боксын холбоо” хөтөлбөр төлөвлөгөөндөө оруулж зохион байгуулснаараа онцлог ,нийтдээ 34 баг клубын 90 гаруй тамирчид оролцсоноос гадна жудо, чөлөөт бөх,  таекондо, усанд сэлэлт, байт харваа ,сагсан бөмбөг,туялзуур сэлэм, бокс гэсэн төрлөөр 300 гаруй хүүхэд оролцож,  шилдэггүүд тодорлоо.Цаашид энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.   

-Энэ жилийн тэмцээн өргөн хүрээтэй болжээ.Таны ажил мэргэжлийн хувьд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ны гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихаас гадна "Эрдэнэт” нутгийн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг.Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулах цаашдын төлөвлөгөө юу байна вэ? Компанийнхаа  цаг үеийн мэдээллийг өгвөл  ?

Би  өөрөө Эрдэнэтийн хүн, хөдөлмөрч залуу хотын иргэн . Хөдөлмөрчдийн хотоос төрсний хувьд энэ том уурхайд ажиллаж яваадаа бахархдаг.

Манай "Эрдэнэс  Тавантолгой”  компанийн хувьд  2017-2018 онд үр ашигтай ажиллаж байгаа . Өнгөрсөн 9 сарын 8-ны байдлаар 460 тэрбум төгрөгний цэвэр  ашигтай ажилласан оны эцэс гэхэд томоохон амжилт үргэлжлээд явна гэдэгт  эргэлзэхгүй  итгэлтэй байгаа.

Хамгийн чухал нь  "Эрдэнэс Тавантолгой " ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийж байгаа тэдгээрийн нэг "1072 Хувьцаа”мэдээллийн төвийг 5-р сард байгуулаад иргэддээ байнгын мэдээлэл өгөх чиглэлээр төрийн бус байгууллага,ААН -үүдтэй хамтарч ажиллаж байгаа.Мөн 21 аймаг ,9 дүүрэгтээ 1072 хувьцаа мэдээллийн төвөө нээхээр ажиллаж байна. 10 сарын дунд үеэс эхлээд баруун аймаг, төвийн бүсийн аймгуудад "1072 Хувьцаа” мэдээллийн төвөө байгуулна. Эрдэнэтэд мөн адилаар байгуулаад , иргэддээ байнга мэдээлэл өгөх бүртгэлжүүлэх,хувьцааг амилуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна. Нөгөө талаас "Эрдэнэс Тавантолгой "компани  бол З сая гаран Монголчуудын, Ард түмний компани . Энэ компани олон улсын зах зээл дээр хөрөнгөө босгож ,хөгжих төслүүддээ ороод явж байна. Автозамаа өргөжүүлэх , төмөр замаа богино хугацаанд барих, нүүрс баяжуулах үйлдвэр барих ,усан хангамжаа сайжруулах зэргээс гадна Эрдэнэт шиг нийгмийн хариуцлагатай компанийн хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд том хот барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Эрдэнэт буюу Орхон аймгийн иргэдийн хувьд "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмших хүсэл ихтэй байгаа ,брокерийн  компани дээр дугаар  аван ачаалалтай бүртгүүлж байна .Яг хэзээ хотдоо 1072 Хувьцаа мэдээллийн төвөө нээх гэж байна вэ ?

Орхон аймаг буюу Эрдэнэтдээ 11 сарын 2-ноос нээх төлөвлөгөөтэй байна.

Ярилцсанд баярлалаа

Санал болгох

Сэтгэгдэл

top