|

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.БАТЖАРГАЛ ХАЛААЛТ, ДУЛААНЫ АСУУДАЛТАЙ БАЙГУУЛЛАГУУДАД ОЧИЖ АЖИЛЛАВ

Altaa 2018/10/10 961 0

Like
 

Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал эрхэлсэн орлогч С.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Мөнхзул, Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, "Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн инженер, мэргэжилтнүүдийг газар дээр нь байлцуулан 4-р бичил хороолол дахь "Анхны оч” өрхийн эрүүл мэндийн төв, 4-р сургуулийн спорт заал, 3-р бичил хороолол дахь "Мэндцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа.

4-р бичил хороолол дахь, "Анхны оч” өрхийн эрүүл мэндийн төв нь 1, 4, 5 дугаар бичил хорооллын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх зориулалтаар, орон нутгийн 1 тэрбум 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай 2016-2017 онд "Сэхүүн чоно” ХХК барьж ашиглалтад оруулжээ.
  Харин 2, 3, 6 дугаар бичил хорооллын иргэдэд үйлчлэх золриулалттай "Мэндцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг 914 сая төгрөгийн өртөгтэйгөөр орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн 2015 оны 8-р сард шавыг нь тавьж, "Алдар-Өргөө” ХХК тендерт шалгаран тухайн жилийнхээ 12-р сарын 15-ны дотор хийж дуусгах гэрээтэйгээр ажлаа эхлүүлсэн боловч өвлийн улиралд барьж, 2016 оны 4 дүгээр сард ашиглалтад оруулсан. Гэтэл энэхүү хоёр эмнэлгийн дулааны шугам, тохируулгын асуудлаас болж өвөлдөө зарим өрөө тасалгаа халдаггүй, барилгын хийцэд ан цав үүссэн, дээврээс ус гоождог зэрэг асуудал үүсчээ.
Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал газар дээр нь ажиллан "Анхны оч” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчээр ажилласан "Сэхүүн чоно” ХХК-ийн удирдлагыг байлцуулан дахин засварлуулахаар боллоо. Мөн "Мэндцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвийн дулааны тохируулгыг хийлгэхээр болов.
4 дүгээр сургуулийн спорт заалны шалыг шинэчилсэн бөгөөд одоогоор сурагчдын биеийн тамирын хичээлийг гадаа орж байгаагаа тул Улсын комиссыг яаралтай ажиллуулан тус заалыг ашиглалтад оруулах чиглэл өгч ажиллав.
Өнгөрсөн өвөл зарим ангиудынх нь халаалт тааруу, цонхоороо дулаан алдагдалтай байсан улсын тэргүүний 15-р цэцэрлэг, 1-р цэцэрлэгүүдээр орж байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох байгуулага, харриуцсан мэргэжилтнүүдэд чиглэл өгч ажиллав.
Мэдээллийн төв
 

Санал болгох

Сэтгэгдэл

top