|

Эрдэнэтэд шатахууны үнэ 70-100 төгрөгөөр нэмэгджээ

Altaa 2018/10/11 188 0

Эрдэнэтэд шатахууны үнэ 70-100 төгрөгөөр нэмэгджээ

0
Like

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон улирлын чанартай ажил ид эхлэх үеэр шатахууны үнэ чимээгүйхэн нэмэгдчихдэг ёсоор унтаад сэрэхэд орон даяар нэмлээ гэж хэдэн өдөр шуурав.Өнөөдрөөс нэгэнт л нэмчихдэг юм гэсэн шиг байгаа мөнгөндөө шатахуунаа хийлгээд явж байгаа бололтой. Өнгөрсөн өвөл жавар тачигнаж, чөмөг царцах дөхсөн цагаан сарын үеэр бензин, түлшний үнэ мөн л өсөж жолооч нарыг багагүй бухимдуулсан. Шатахуун  нийлүүлэгчид он гарсаар үнээ алгуур боловч хэд  хэдэн удаа нэмжээ. Тухайлбал, шинэ онтой зэрэгцэн шатахууны үнийг 30 гаруй төгрөгөөр нэмж иргэдийн өргөн хэрэглэдэг "АИ-92” шатахууны үнийг 1,660 төгрөг болгосон бол сap шинийн баяраар 1,700 хүртлээ өссөн. Шатахууны үнээ өсгөсөн шалтгаанаа импортлогчид Онцгой албан татварыг нэмсэнтэй холбон тайлбарласнаар Засгийн газраас "АИ-92”, "АИ-80” авто бензиний Онцгой албан татварыг тэглэсэн юм.

Эргэн сануулахад наймдугаар сарын 1-ний өдөр "АЙ-92” шатахуун "Жаст ойл” ХХК,"Петровис” ХХК , "Магнай Трейд” ХХК, "Сод Монгол” группийн шатахуун түгээх станцуудад /ШТС/ 1800 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Тэгвэл цахим сүлжээнд шатахууны  үнэ дахин  нэмэгдсэн гэх мэдээлэл хэдэн өдөр цацагдав. Бид энэхүү мэдээлэл үнэн бодит эсэхийг сурвалжлахаар Орхон аймаг буюу Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй зарим  ШТС-уудын үнэ ханшийг харьцууллаа. Төвөө дагаад  70-150 төгрөгийн хооронд нэмэгдсэн байна. Орхон аймагт 5 компанийн 10 цэг ШТС-ууд ажилладаг. Эдгээр газрууд 10 сарын 10 ны өдөр Аймгийн Статистикийн хэлтэст өгсөн үнийн мэдээллээ

                     НИК: А-80 -1750 төгрөг   

                     Дизель түлш  -2250

                        А-92  -1890 төгрөг

                   МТ: А-80   -1750 төгрөг 

                  А-92  – 1890 төгрөг

                     Дизель түлш  -2250

Шунхлай :  А-80 – 1745

                  А-92  -1825 төгрөг

                   Дизель түлш  -2235

 Содмонгол :

А-80 – 1820

                  А-92  -1892 төгрөг

                   Дизель түлш  -2250 гэж  мэдээлжээ. 

Аймагт өгсөн мэдээгээр бол өнөөдрийн байдлаар "Тэс Петролиум” үнээ огт нэмээгүй гэжээ. "Ник Петровисийн "ШТС-ийн үнийг нүдээр харахад байгаад ,дурайтал харагдаж байгаа хэрнээ гэрэл зургийн хальснаа ингэж буудаг хаягийг хүртэл хийжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top