|

Ихэр монгол охид Бельгийн вант улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

nomun 2018/10/12 760 0

 

Ихэр монгол охид Бельгийн вант улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

 

Монгол ихэр охид Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Охидын талаарх товч танилцуулгыг хүргэе.

 

Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар 26 настай. Хоёул хуульч мэргэжилтэй.
Мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Бельгийн СD&V намын гол 10 хүний жагсаалтад орсон гайхалтай охид юм.

 

Одоогоор Д.Золжаргал хотод 6, Д.Төгсжаргал дүүрэгт 6-д оржээ. Ихэр охид хоёул хуулийн мастер хамгаалсан юм.

 

Д.Золжаргал
Vrije Universiteit Brussel” сургуулийг 
2010-16 онд Master in International and European Law, 2015-16 oнд Master in Taхаtion Law-ыг хамгаалсан бол Д.Төгсжаргал Vrij Universiteit Brussel сургуулийг 
2010-16, Master in Taхаtion Law
2015-16, Master in Economie Law-ыг тус тус хамгаалжээ.

 

Охид хэлний маш өндөр мэдлэгтэй бөгөөд дунд суруульд сурч байхдаа англи хэл дээр илтгэл тавих уралдаануудад амжилттай оролцож байлаа.

Д.Золжаргал 2009.09.17 Финлянд улсын Тэмпер хотод болсон Олон улсын Лионс клубээс зохион явуулсан англи хэл дээр илтгэл тавих уралдаанд Англи, Герман, Финлянд, Бельги орны оролцогчдоос тэргүүлж ялагч болж байсан юм. Золжаргал, Төгсжаргал нар хүүхэд байхаасаа аав, ээжийнхээ зохион явуулдаг олон нийтийн ажлыг дэмжин оролцохоос гадна Бельги улсад үйл ажиллагаа явуулдаг Бельгийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллан хичээлээс хоцорч байгаа хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг хүмүүнлэгийн ажилд оролцож иржээ.

Охидын хобби нь аялах. Д.Төгсжаргал энэ жилийнхээ амралтаар Монгол явж хөдөө нутгаар аялаад иржээ. Ийнхүү монгол залуус амьдарч буй газар орон бүртээ чадвар мэдлэгээрээ цойлж байгаа нь Монгол орны маань мандан бадрахын билэгдэл хэмээн билэгшээн найдаж байна.

Золжаргал, Төгсжаргал нартаа сонгуулийн ажилд нь амжилт хүсээд улам өндөрт цойлохыг ерөөе!

Бельгийн монголчууд группээс

Ихэр монгол охид Бельгийн вант улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

 

Ихэр монгол охид Бельгийн вант улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

 

Ихэр монгол охид Бельгийн вант улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

 

Ихэр монгол охид Бельгийн вант улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

 

Ихэр монгол охид Бельгийн вант улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

 


 

Санал болгох

Сэтгэгдэл

top