|

Khabib "the Eagle" Nurmagomedov: Би UFC - д хандаж ингэж хэлмээр байна.

nomuun 2018/10/12 29 0

 

Khabib "the Eagle" Nurmagomedov: Би UFC - д хандаж ингэж хэлмээр байна.

 

Тэдний баг манай автобус руу дайрч, хэд хэдэн хүнийг хүнд бэртээж гэмтээхэд яагаад та нар хэнийг ч халаагүй юм бэ? Тэнд хүний амь ч үрэгдэж мэдэхээр байсан. Тэр миний эх орон, миний шашин, миний үндэстэн, миний гэр бүлийг доромжилсныг хэн ч яагаад тоохгүй байгаа юм бэ?

Хоёр баг хоорондоо зодолдсон байхад яагаад ганц манай багийг шийтгэж байгаа юм бэ? Тэр үймээнийг би эхлүүлээгүй. Түүний эхлүүлсэн зүйлийг л дуусгасан.

 

Ямар ч тохиолдолд намайг л шийтгэ. Зубайра Тухугов үүнтэй ямар ч холбоогүй.
Намайг чимээгүй өнгөрнө гэж бодсон бол андуурсан байна. Зубайра Конорыг цохьсон учраас түүний тулааныг цуцалж, холбооноосоо хөөх хүсэлтэй байгаа байх. Гэсэн ч Конор түүнээс өмнө манай багийн хүнийг цохьсон гэдгийг сана. Бичлэгэн дээр тод харагдана.

 

Та нар Зубайраг халах гэж байгаа бол намайг ч бас алдана гэж ойлгоорой. Орос эрчүүд нэг нэгнээ хүнд нөхцөлд орхидоггүй юм. Би ахынхаа төлөө карьераа дуусгаж чадна. Түүнийг халах гэж байгаа бол миний гэрээг цуцлаарай. Үгүй бол би өөрөө цуцална.

Өөр нэг зүйл хэлэхэд та нар өгөхгүй гүрийгээд байгаа наад мөнгөө өөрсдөдөө үлдээж болно. Та нар тэгэхийн тулд тун завгүй ажиллаж байгаа шүү дээ. Хоолойнд чинь тээглэхгүй байх гэж найдъя. Бид өөрсдийн нэр төрийг л хамгаалсан. Энэ бол хамгийн чухал зүйл. Бид цэг тавихыг хүссэн.


Санал болгох

Сэтгэгдэл

top