|

“Эрдэнэт” үйлдвэрийн зарим ажилтанд гавъяат цол хүртээв

namuunaa 2015/06/22 732 0

 

   Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолын ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус  үйлдвэрийн зарим ажилтанд гавъяат цол хүртээв.

Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг дахь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өргөтгөлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл гаргасан "Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн төслийн удирдагч, даргын зөвлөх Р.Дэлгэр, "Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Р.Баяр нарыг Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор тус тус шагналаа.

   Мөн зарим ажилтныг Монгол Улсын одон, медалиар шагнасан юм. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж өгөв.

Санал болгох

Сэтгэгдэл

top