|

Шуурхайн Онцлох: Эрдэнэтийн бага ангийн сурагчид 11 сарын 1-нээс хөнгөн цүнхтэй хичээлдээ явдаг болно

Altaa 2018/10/15 1073 0



Like

Томчууд бид бага ангийн хүүхдүүдийг харахад өхөөрдмөөр байдаг. Цүнхэнд хөл гар ургаад гүйж яваа аятай өөрөөсөө том цүнх үүрчихсэн явах нь элбэг харагддаг.

Гэвч энэ нь тийм ч өхөөрдмөөр зүйл биш ажээ. Зарим сургуульд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав, байхгүйн улмаас өдөр бүр цүнхэндээ үүрч явах шаардлага гардаг байна. Тиймээс эцэг эхчүүд тоомжиргүй зан гаргаж, хүүхдэдээ ном дэвтрийг нь аль болох агуулчих томхон цүнх авч өгөх нь элбэг байдаг.

Тэгвэл Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн санаачлагаар бага ангийн сурагчид 1-5 ангийн сурагчид 25 кг жинтэй бол 2,5 жинтэй цүнх үүрэх ёстой хэмээн сургуулиудад үүрэг өгөгджээ.

Энэ тэдний бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг 1-5 дугаар ангийн сурагчдын цүнхний жинд хийсэн судалгаа харуулж байна. Боловсролын хүрээлэнгээс хийсэн тус судалгаагаар сурагчид дунджаар I ангид 3.145 кг, II ангид 3.074 кг, III ангид 3.212 кг, IV ангид 3.127 кг, V ангид 3.765 кг ачаа үүрдэг гэдгийг тогтоожээ.

Судалгаанаас үзэхэд цүнхний жинд:

  • нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном 500-1100 г,
  • номын тавиур том, жижиг 300-500 г,
  • хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г,
  • зургийн болон бусад хэрэглэгдэхүүн 100-160 г,
  • үдийн цайны хэрэгсэл 100-120 г,
  • ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг байна.

Харин зарим улсад сурагчдын үүрэх ёстой цүнхний жинг биеийн жин, нас зэрэгтэй нь харьцуулж нарийн тогтоосон байх юм. Тухайлбал, хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top