|

“Эрдэнэтийн Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо” байгуулагджээ

Altaa 2018/11/06 882 0
Like
 Орхон аймаг буюу Эрдэнэт хотноо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих зорилгоор Эрдэнэт хотын унаган залуус нэгдэн нэгэн холбоог энэ сард байгуулжээ. Аймаг орон нутаг өөр өөрсдийн онцлог, нутаг дэвсгэрээс шалтгаалсан нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй байдаг.
Тэгвэл орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесийн байгууллагуудтай хамтран дэмжлэг үзүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх старт-апыг дэмжье гэсэн зорилгоор "Эрдэнэтийн Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоог”  санаачлан байгуулсан байна.
Монголын аж үйлдвэрийн томоохон хот гэдэг утгаараа Эрдэнэт үйлдвэрт Эрдэнэтийн брэндийг хүргэдэг чанар ,хяналтын давхар системийг нэвтрүүлэхэд энэхүү холбоо чиглэн ажиллах бөгөөд орон нутгийн ААН компаниудыг ч холбоондоо нэгдэхийг энэхүү хэвлэлийн бага хурлаар дамжуулан уриалж байгаа юм байна.
Орхон аймагт бүртгэлтэй 4800 гаруй орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг ч төдийлөн Эрдэнэт үйлдвэрийн зарим бараа бүтээгдэхүүнийг хангах нөхцөл бололцоо дутмаг учраас энэ төрлийн холбоог идэвхижүүлэн үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ санал санаачлагыг зайлшгүй дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа тухайгаа үүсгэн байгуулагч холбооны тэргүүн У.Энхбаяр онцоллоо. Аймаг орон нутгийн удирдлагуудад ч хамтран ажиллах санамж бичгээ хүргэж Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийх юм байна.              "Эрдэнэтийн Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн У.Энхбаяр

Санал болгох

Сэтгэгдэл

top