|

Ноён Бинзений үнэ чангарч иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна

Altaa 2018/11/06 1194 0




Орхон аймаг Улсын нийслэлийн дараа орохоор том статустай. Бусад аймаг орон нутгаас шилжин ирсэн иргэд хийгээд давхардсан тоогоороо 120 000 гаруй иргэд энэ орон нутагт ажиллаж амьдардаг.
Ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа ноён бинзенийн үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгджээ.

Орхон аймгийн хэмжээнд Түлшний үнэ 130-200 төгрөгөөр нэмэгдэж энэ хэрээр гурил будаа ,талх махны үнийг хүнсний захууд өнжөөд 30-500 төгрөгөөр нэмсэн тухай иргэд ярьцгааж байна. Өдөртөө хорин мянган төгрөгөөр хөл дүүжлэх унаандаа түлш хийгээд хоёр өдөр  ажлаа амжуулчихаад байсан жирийн иргэд өнөөдөр түлшний үнэ нэмэгдсэний хэрээр хэрэглээ нь багассан, дутуу шахаад байгаа гэсэн хардлага байгаа тухайгаа ч бас хэлж байна. Ард түмнээ боддоггүй, олон хурган дарга нар буухгүй юм шиг аяглаж байгаад харамсаж байна  гээд татварын минь мөнгөөр тансаглаж байхаар бидний амьдралтай танилцаж ,нэг өдөр ч гэсэн хүнс барааны захаар яваад үзээч гэж хэлж байна. Захын худалдаачид бинзений үнэ нэмэгдсэнээс хойш худалдан авалт ч буурсан хүүхдийн памперс гэхэд 300 төгрөгөөр цаанаасаа нэмэгдсэн гэлээ.

Урд хөршөөс бараа татахад вальютын ханш өссөн учраас ачаа захихаа байсан тухайгаа худалдаачид учирлаж, зах худалдааны төвүүдийн хөл хөдөлгөөн илт багассан нь ч харагдаж байсан юм. Хот доторх такси үйлчилгээ 1000 төгрөгөөр явдаг байсан бол өнөөдрөөс 1500 төгрөгөөр явж эхэлж байгаа гэнэ. Хэзээ Монголын ард түмэн нуруу тэнэгэр алхаж, ухаант түшмэдийн буянаар сэтгэл хангалуун амьдрах нь тодорхойгүй байгаа нь нэг л өдрийн бичил сурвалжлагаас харагдаж байна. Хэлэх ч үг олдохгүй, яаж амьдрахаа ч мэдэхээ байлаа гэж олон иргэд толгой сэгсэрч байна. Эрхэм "Дарга” нэртэйчүүдийн довоо шарлуулж, хулгайлж идсэний горыг жирийн иргэд хэзээ болтол амсах вэ ?

Санал болгох

Сэтгэгдэл

top