|

Орхон аймгийн Засаг даргын 45 дахь удаагийн Шуурхай зөвлөлгөөн боллоо

Altaa 2018/11/12 766 0
Like
Орхон аймгийн Засаг Даргын Тамгын газраас  орон нутгийн удирдлагууд дунд Долоо хоног бүрийн Даваа гарагт болдог шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрөгч өдрүүдэд болж өнгөрсөн үйл явдлын мэдээллийг хүргэлээ.
Бүх нийтийн амралтын өдрүүдэд аймгийн хэмжээнд төрийн захиргааны байгууллагуудаас хариуцлагатай жижүүр гарган ажилласан байна.Энэ үеэр ноцтой төрийн байгууллагад асуудал үүсээгүй бөгөөд Орхон аймагт 11 аймгийн ИТХ, Тамгын газрын удирдах ажилтнуудын хамарсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан байна.Өнгөрөгч өдрүүдэд халаалт, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл дуудлага ихээр ирж зарим асуудлуудыг шийдвэрлэн ажиллажээ.
Шуурхайн хураангуй:
1.
Аймаг орон нутагт хэрэгжиж буй сум хөгжүүлэх сан бусад зээлүүдийн мэдээллийг ил болго гэсэн үүрэг даалгаварын дагуу Баян -Өндөр сум ,хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлж байгаа зарим зээлийн мэдээллийг өнөөдөр танилцуулахад Орхон аймгийн хэмжээнд 2011-2014 онд 901 сая төгрөгийг 2014-2018 онуудад 406 иргэнд хүү торгуулийн орлогоор тооцоход 2,8 тэрбум төгрөгний зээлийг олгожээ.
Үүнээс 248 зээл нь бүрэн төлөгдөх хаагдаж бусад зээл хэвийн төлөлттэй ,харин 19 зээлдэгч зээлээ төлөхгүй байгаагийн улмаас ШШГА-нд шилжсэн гэж байна.Зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй хүний жижиг бизнесийн үйл ажиллагааг үзүүлэн өөрийн нэр дээр зээл авсан тохиолдол 28 байсанг шалгаж зээлийг бүрэн төлбөрийг хийлгэхээр ажиллаж байгаа тухай мэдээллийг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт мэдээллээ.
Зээлтэй холбоотой өөр нэгэн мэдээллийг ХХААГ-аас хийсэн юм.Энэ салбарын хувьд гурван томоохон зээл олгогддог юм байна.Тариалан эрхлэгчдийг дэмжих сан,малчдыг дэмжих гэх мэт зээлүүдийг олгодог байна.
2.
Эрдэнэт – Ус”ОНӨҮГ- тай орон сууц хоорондын халаалтын дуудлага тасрахгүй байгаа бөгөөд Хотын захирагчийн албаны мэдээллээр бол өнгөрсөн долоо хоногт 140 дуудлага ирсэнээс энэ сарын 5 нд 69, 6нд 33, 7 нд 12 гэх мэтчилэн сүүлийн хоногуудад дуудлагын тоо буурсан ч айл өрхүүд халаалт тааруу байгаа тухай тогтмол хэлсээр байгаа юм байна.
Мэргэжлийн байгууллагын албаны инженерийн үгээр бол ЭДЦС-аас халаалтын температурыг нормын дагуу нэмсэн явж байгаа ч айл өрхүүдэд хэвийн бус байгааг хэлэхэд шалтгааныг даруйхан олж, зөрүү градусын учрыг ол гэж Аймгийн Засаг дарга Д.Батлут анхаарууллаа.
3.
Шинжлэх ухаан технологийн парк шинээр байгуулагдаад жил гаран болж байгаа орон нутгийн өмчит компани шинэ байранд сэлгэн нүүжээ.
Учир нь 1000 м2 байраа түрээслүүлж байсан байрны эзэн үйлдвэрлэлийн зориулалтын байраа зарах болсон шалтгаанаар тус байгууллага Говил багийн нутаг дэвсгэр дээрх 35-р баазын хуучин байранд 1500 м2 байрыг гурван жилдээ хөдлөшгүй гэрээгээр дахин түрээслэх болсноо өнөөдрийн шуурхай зөвлөгөөн дээр тус паркийн захирал Г.Энхбаяр мэдээллээ.Тус паркийн хувьд Орхон аймагт шинээр Электродын үйлдвэр нээх бизнес хөгжлийг дэмжих зорилгоор 600сая төгрөгний санхүүжилт хөрөнгө оруулалтыг аймгаас авч 140сая төгрөгний цэвэр ашигтай ажилласан гэж байна. БНХАУ-ын электродтой харьцуулашгүй Эрдэнэт үйлдвэрийн газар шорооны ажилд нэн таарсан  бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж ирсэнг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд хэрэглэж байгаа гэлээ.
4.
Эрдэнэт Дулааны Цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэл ажил 94 хувьтай 18 хоногийн нүүрсний нөөцтэй ажиллаж байгаа тухай Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top