МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд танилцуулах аж.
Мөн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдөр хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг, Нийслэлийн засаг даргаас С.Батболдыг огцруулах саналыг дэмжсэн билээ.
Харин С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах эсэх асуудлыг НИТХ-аар 15 хоногийн дотор хэлэлцэх учиртай.