|

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах сарын аян үргэлжилж байна

Altaa 2018/11/15 1012 0



Like

Дэлхийн аль ч улсад, өндөр хөгжилтэй, хөгжиж буй аль ч нийгэмд эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөөр ирсэн бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Тэдэнд хийж бүтээх, сурч боловсрох, "хүний дайтай амьдрах” эрмэлзлэл дүүрэн боловч хүнээ гадуурхах нийгмийн орчин, чадвар, чадавхыг нь үл тоомсорлох хандлагын улмаас хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж хомс байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох, тэдний "хүн” хэмээх эрхэм чанар, эрх, эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци, түүний ннэмэлт протоколыг батлан гаргасан билээ.

Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн 29-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төр нийгмийн амьдралд оролцох эрхийг баталгаажуулсан байдаг.Дэлхийн хүн амын 15 хувь орчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн 82 хувь нь хөгжиж буй улс орнуудад амьдардаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 сая хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна. Жил бүрийн  12 р сарын 03-ны өдрийг ХБИ-ийн эрхийг хамгаалах өдөр байдаг тул энэ өдрийг угтан Орхон аймагт сарын аянг 11 сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран нөлөөллийн ажлууд хийгдэж эхэлсэн.  Сургалтанд  Улаанбаатар хотоос  саяхан шинээр байгуулагдсан  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, Төрийн болон ТББ-ын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдэд  төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого тулгамдаж байгаа асуудал хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал дэд бүтцийн ээлтэй орчины бүрдэлт зэрэг олон асуудлаар нөлөөллийн сургалт явууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top