|

​“Мөнх тэнгэрийн бичиг минь” уран бичлэгийн бүсийн аварга шалгаруулах уралдаан Дарханд боллоо

munkhbat 2018/11/22 818 0

​“Мөнх тэнгэрийн бичиг минь” уран бичлэгийн бүсийн аварга шалгаруулах уралдаан Дарханд боллоо

 

 Монгол бичгийн үндэсний хөтөлбөр – 2”, Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд суралцагсдын бүсийн үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, уран бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний бүтээлийг сурталчлах, дэмжих, туршлага солилцох зорилготой бүсийн аварга шалгаруулах уралдаан өнөөдөр /2018.11.21/ Дархан-Уул аймагт боллоо. Уралдаанд Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 16 сурагч, 8 багш ур чадвараараа өрсөлдсөн юм. Сурагчдын төрөлд Сэлэнгэ аймгийн сурагч С.Мөнхзул тэргүүлж удаах байруудад Орхон аймгийн сурагч Г.Энх-Од, Булган аймгийн сурагч М.Буянзаяа нар орсон бол багш нарын төрөлд нэгдүгээр байранд Булган аймгийн багш Д.Мөнхчимэг орж удаах байруудад Сэлэнгэ аймгийн багш А.Баяржаргал, Дархан-Уул аймгийн багш Б.Булганчимэг нар орсон байна. Энэхүү уран бичлэгийн уралдааныг Дархан хотын ууган сургууль болох нэгдүгээр сургуулийн багш С.Буянжаргал шавь нартайгаа хамтран зохион явуулжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top