|

Орхон аймгийн хот доторх автозамын эвдрэл ихэсчээ

Altaa 2018/11/22 189 0



Like
Орхон аймгийн нутаг дэвсгэр дэх Улсын болон орон нутгийн авто замын арчлалт, хамгаалалт засвар үйлчилгээний ажлыг "Орхон АЗЗА "ТӨХК хариуцан ажилладаг.Улсын чанартай А1001, А 1002 замын хэсэг, хот доторх бүх замаа арчлан ажилладаг байна.Өнөөдрийн байдлаар Орхон аймаг буюу Эрдэнэт хотын хэмжээнд хамгийн их зам эвдрэлтэй хэд хэдэн газрууд байгаа ч хараахан засвар үйлчилгээ нөхөөс хийсэн ч олон жилийн эвдрэл дийлдэхээ больж, дахин хучилт хийхээс өөр аргагүй хэмжээнд хүрсэн тухай "Орхон АЗЗА” ТӨХК-ийн автозамын Ерөнхий инженер Т.Чинтуяа хэлж байна.
Аймгийн хэмжээнд "Дөмөг” захын урд хэсэг ,”Эрдэнэт Дулааны Цахилгаан станц”ын өмнөх төв замын хэсэг , Төмөр замын вокзал орох зам "Бүтээл” компанийн урд , Эрдэнэт -Жаргалант сум орох зэрэг дээрх нэр бүхий газруудад замын эвдрэл их байна.
Энэ жилийн хувьд засвар үйлчилгээ шаардлагатай замууд дээрээ хөрөнгө төсөвтөө тааруулан засвар үйлчилгээг хийж байгаа ч дахин зам эвдрэх нь хуучин зам дээр үр дүнгүй байгаа юм байна. Орхон аймгийн зам засвар арчлалтын ажилд зориулан өнгөрсөн онд Зам Тээврийн яамнаас 710 сая төгрөг төсөвлөж олгосоноос зарим замууддаа нөхөөс засварыг хийжээ.
"Орхон АЗЗА” компаниас замаа жил бүр хянан  шалгаж үзээд харъяа яамандаа төсвийн саналаа хүргүүлж, санхүүжилтээ авдаг. Зарим үед төсөв танагдаж ирж байгаа нь ажил гүйцэтгэхэд хүндрэл учруулдаг байна.
Тус компани Улсын чанартай хоёр чиглэлийн 137,7 км  автозамын арчлалтыг хийдэг.  Аймаг орон нутгаас зам засварт хөрөнгө төсөвлөдөггүй учраас харъяа яамнаас орж ирэх улсын чанартай замаар зорчсоны төлбөрийн санхүүжилтээр замаа засаж янзалдаг ажээ.
Энэ оны хавар ЗТЯамнаас баталсан хөрөнгөөс давж гарсан олон замын засварын ажлыг давхар гүйцэтгэсэн байна.
Иргэд олон нийтээс хамгийн их хэл ам таталж, машин тэрэг эвдэрч байна гэсэн гомдлыг дагуулаад байгаа "Дөмөг” захын ойролцоох зам ,бусад байршлын газруудын эвдрэлтэй замыг ирэх онд засварлаж давхар шинээр хучилт хийх ажлын санал, төсвөө тус компаниас хүргүүлээд байгаа гэнэ.
Хэрвээ Зам тээврийн яам санхүүгийн асуудлыг шийдээд өгвөл Эрдэнэтийн эвдрэлтэй замууд технологийн дагуу дахин сэргээгдэх боломжтой болно."Эрдэнэт-Булган” аймаг хоорондын зам "Эрдэнэт Дулааны Цахилгаан стан”цын урд талын Автозамын эвдрэлДөмөг захын урд хэсэг Бүтээл ХХК-нийн урд хэсэг 

Санал болгох

Сэтгэгдэл

top