|

БАГА АНГИЙН СУРАГЧИД XII САРЫН 22-НООС II САРЫН 10-НЫГ ДУУСТАЛ АМАРНА

munkhbat 2018/11/29 761 0

БАГА АНГИЙН СУРАГЧИД XII САРЫН 22-НООС II САРЫН 10-НЫГ ДУУСТАЛ АМАРНА

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын "Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай" тушаал гарлаа. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг хэд хэдэн үндэслэлээр өөрчлөн баталжээ.

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:
 

1. Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:


2 дугаар улирлын амралт

- Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног
3 дугаар улирлын дундуур - Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
 

2. Нийслэлийн сурагчдын:


2 дугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 16-наас IV сарын 07-ныг дуустал 1 долоо хоног

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Санал болгох

Сэтгэгдэл

top