|

Амнаасаа чоно хоололдог Өвөрмонгол бүсгүй алдаршив

batdorj 2018/12/05 293 0

Өвөрмонголын нэгэн бүсгүй чононд амнаасаа хоол өгч байгаа бичлэгээрээ цахим ертөнцөд алдаршаад байна. South China Morning Post-д бичсэнээр тэр 20 настай бөгөөд хятад нэр нь Чжоу Синьюэ. Түүний чонын аж ахуйд жуулчид ирж, зураг авахуулах дуртай гэнэ. Зарим чоноо Чжоу кино, телевизийн ажилд өгөхөөр бэлтгэж байгаа аж.

Тэр чоноо өдөрт 2 удаа хооллоно. Хоолонд бараг 1 цаг зарцуулдаг гэх бөгөөд амнаасаа мах өгч байгаа зураг нь Чжоуд "Мононоке" нэр авчирчээ. Энэ сарын 1-нд твиттерт тавигдсан түүний бичлэг 2336 лайк авч, 38 мянган хүн үзээд байна. 

Ub.life  

 


Санал болгох

Сэтгэгдэл

top