|

Б.Гүнбилэг: З.Энхболдыг УИХ-ын дарга байхад огцруулах асуудал гараад больж байсан юм билээ

batdorj 2018/12/06 458 0

УИХ-ын даргын ахлах зөвлөх Б.Гүнбилэг цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Тэрээр "Үндсэн хуулийн 24.2-д зааснаар УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дөрвөн жил байна. Хугацаанаас нь өмнө огцруулж болно гэж заасан. Ингэхдээ нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар хүсэлт гаргасныг, эмнэлгийн болон Цэцийн дүгнэлт, шүүхээс гэмт хэрэгт холбогдсоныг баталсан тохиолдолд. Үүнээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудал ярих нь хууль бус. Тэр тохиолдолд Үндсэн хууль зөрчинө. Төрийн эрхийг хууль бусаар авах зэрэгтэй холбогдоно. Парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд УИХ-ын гишүүд хуулиа дагах ёстой.

Өмнөх УИХ-ын дарга З.Энхболдын үед ийм асуудал гарч байсан юм билээ. Тэгэхдээ холбогдох хуулийн дагуу явахгүй бол хуулиа зөрчих юм байна гээд больж байсан байдаг. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж суулт хийж болно” гэв.

Newspress.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top