|

KFC-д согтуу эр буу гарган, бусдыг айлган сүрдүүлжээ

batdorj 2018/12/10 266 0

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Сансарын "KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 08-ны 05:50-д хүлээн авчээ. Дуудлагын дагуу шалгахад тус зоогийн газарт БЗД-ийн II хороонд оршин суух хаягтай "Э” /40 настай эрэгтэй/ согтуурсан үедээ хийн буу гаргаж хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсныг таслан зогсоож ПБ-4-2 маркын хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Unuudur.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top