|

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин

munkhod 2015/06/24 21669 8618

Эдүгээ 9 настай, Кристина Пименова хэмээх энэ охин загвар өмсөгчийн карьераараа дэлхийд танигдсан, олон улсын нэртэй гэрэл зурагчид, томоохон брендүүд түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охиноор нэрлэж байна.

Дэлхийн нэртэй бренд болон Италийн D&G болон Робетро Кавалли нарын хүүхдийн хувцасны нүүр царайгаар ажилласан туршлагатай аж. Энэ зун мөн Burberry, Chanel-аас хамтран ажиллах санал авчээ. Кристинагийн фэйсбүүк хуудас 2 сая гаруй лайктай бол Инстаграмдаа 300.000 дагагчтай аж.

Сүүлийн үед эцэг эхчүүдийн зүгээс бяцхан охины зургийг насанд хүрсэн хүнийх шиг авч байна гэх шүүмжлэлийг өгч байгаа учраас Кристинагийн эцэг эх болон менежментийн баг түүнийг зөвхөн хүүхдүүдэд зориулсан зураг авалтад л оруулахаа мэдэгджээ.

Кристина Пименова 2005 оны 12 дугаар сарын 27-нд Парис хотноо мэндэлжээ. Тэрээр нэг насандаа Францад амьдарч байгаад эцэг эхийн хамт Москвад очсон байна. Кристина загвар өмсөгчийн карьерээ 2009 оны 11 дүгээр сараас эхлүүлжээ. Кристинагийн эцэг Руслан Пименов хөлбөмбөгч, Оросын шигшээ, Минскийн "Динамо", Москвагийн "Локомотив" зэрэг багуудад тоглож байсан. Эх Гликерия Пименова нь гэртээ, эгч Наталья нь Их Британид суралцдаг аж.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин

 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин

 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин

 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин

 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин

 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин

 

Санал болгох

Сэтгэгдэл

top