|

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2018 ОНЫ СҮҮЛИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО

Altaa 2018/12/24 795 0

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2018 ОНЫ СҮҮЛИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО



Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долоо хоногт Аймаг орон нутагт хийгдсэн ажлуудаас танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн онцлох зарим мэдээллийг тоймлон хүргэхэд:
Жаргалант сумын орон сууц ,аж ахуйн нэгжүүдийн халаалтын байдалтай танилцахад халаалт хэвийн бус доголдолтой байсан тул холбогдох байгууллагад үүрэг өгч ажилласан байна. Мөн Хүрэнбулаг багийн Цагдаагийн хэсэгт урсгал засвар хийх хөрөнгө батлагдсантай холбоотойгоор зураг төсвийг хийлгэ гэсний дагуу төсвийг хийж эхэлжээ. 2019 онд Эрүүл мэндийн салбарт цахим бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар холбогдох бичиг баримтыг бэлтгэж байгаа гэв.
2019 онд Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын зураг төсөв жагсаалт гарга гэсэн үүрэг даалгаварын биелэлтийн дагуу 29 арга хэмжээ батлагдсаны, зураг төсөвгүй 12 арга хэмжээний зургийг боловсруулж эхэлсэн байна.
Мөн 2А хороололд орон сууц барьсан, "Blue Diamond” ХХК-ийг оршин суугчдын ус дулаан, цахилгааны төлбөрийг шамшигдуулан иргэдийг хохироож байгаа гэх асуудлын учрыг олж шалга гэсний дагуу Цагдаагийн газар мэдээлэл өгөхөдөө хэрэг эрүүгийн шинжгүй, иргэний хэрэг тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн прокурорын дүгнэлтийг танилцуулсан байна. Үүний дагуу шүүхийн байгууллагаар  дамжуулан тус компаний барьсан орон сууцны  хэрэглээний төлбөрийг барагдуулах чиглэл өгөгдлөө.
Мөн "А1001 улсын чанартай” зам дагуу дугуй засвар, түүхий эдийн зах ажиллуулж байгаа асуудлыг таслан зогсоох чиглэл өгөгдсөн ч  Баян – Өндөр сумаас хоёр иргэн хүсэлт гаргасаны дагуу түр зөвшөөрөл олгосон асуудлыг эргэн харах хэрэгтэйг онцоллоо.
Газар эзэмших эрхийн бичиг цахимд шилжсэнтэй холбоотойгоор гомдол тасрахгүй байна
Орхон аймгийн хамгийн хэл ам таталдаг иргэдийг чирэгдүүлдэг байгууллага нэр зүүдэг төрийн үйлчилгээний нэг нь газрын алба болоод байгаа тухай сүүлийн нэг сар мэдээлэгдэх болсон. Тус албаны газар эзэмших зөвшөөрөл олгодог албан хаагчтай холбоотой гомдол ч их ирэх болжээ. Аймгийн Засаг дарга Д.Батлут энэ тухай холбогдох албаны даргаас тодруулахад урьд өмнө газар эзэмшигч иргэн гэрчилгээгээ газар дээрээсээ авдаг байсан боловч улсын хэмжээгээр цахим хэлбэрт шилжиж Улаанбаатар хотоос ажлын 5 хоногт  гарч хүлээлт үүссэн тул чирэгдэл үүсэж иргэд бухимдалтай байгааг хэллээ. Аймгийн удирдлагын зүгээс иргэддээ нээлттэй, зөв мэдээлэл өгөхийг үүрэгдлээ. Он гараад программын шинэчлэл хийж өгөөч гэсэн саналыг төв газартаа явуулсан гэдгээ Газрын албаны дарга онцоллоо.

 

"Эрдэнэт Ус "Дулаан түгээх сүлжээ компани өнгөрсөн 7 хоногт 840 дуудлага  барагдуулж ажиллажээ

Хотын захирагчийн албаны мэдээллээр өнгөрсөн долоо хоногт Эко хорооллын шугам задарч дулааны 155 м шугам шинэчилж ажилласан байна.

Өнгөрсөн  2018 оны 12 сарын 23-24 нд шилжих шөнө 11-р хороололд  бохирын худаг дүүрч хальсан, мөстөж хөлдсөнг хусаж цэвэрлэх ажил хийгдэн бохирын худагыг засаж ашиглалтанд оруулсан мэдээтэй байна.

Мөн "Эрдэнэт Дулааны цахилгаан станц” одоогийн байдлаар 4 зуух, 3 турбин ажиллаж,  нүүрс нөөцлөлт 16346 тн буюу 12 хоногийн нөөцтэй байна. Бусад ажил аймаг орон нутгийн хэмжээнд хэвийн явагдаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top