|

Бразилд зэвсэгт дээрэмчид газар дээрээ устгагдана

munkhbat 2018/12/27 229 0

Бразилд зэвсэгт дээрэмчид газар дээрээ устгагдана

 

Бразилийн Засгийн газар гудамжны гэмт хэргийг таслан зогсоохоор шийджээ. Тус улсын хамгийн том хот Рио-де-Жанейрод зэвсэгт дээрэмчдийг газар дээр нь устгах шийдвэр гаргажээ.

Цагдаагийн байгууллагаас хууль ёсны бус үйлдлийг нотлохын тулд автоматаар зэвсэглэсэн, видео камер бүхий 100 гаруй мэргэжилтэнг илгээнэ гэж мэдээлж байна.

Энэхүү хөтөлбөрийг 1-р сард эхлүүлэхийг Рио-де-Жанейрогийн захирагчид холбооны шүүгч санал болгожээ. Түүний хэлснээр, өнөөдрөөс эхлэн хотын гудамжинд гар буугаар зэвсэглэн гарч байгаа хүн бүр алагдах аж.

Өнгөрсөн жил Бразилд 64 мянга орчим аллага явагдсан. Энэ нь дэлхийн ямар ч улсад гардаг аллагаас илүү гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top