|

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгов

munkhbat 2019/01/02 1366 0

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгов

 

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан билээ.

 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн юм.  Тэгвэл энэ шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхэлж мөрдөж эхэлнэ. 
 
Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгохоор ярилцсан байгаа. Тухайлбал, 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн.  

Манай улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Ажиллах хүчний тоо 1.4 сая тул 112 мянган хүн 240 мянган төгрөгийн цалин авч байв. 

Санал болгох

Сэтгэгдэл

top