|

Х.Тэмүүжин: Дорлигжавыг мундаг гэж магтан дуулж байсан нөхөд нь гэнэт ухаарч паа, пүү болцгоож байна

batdorj 2019/01/10 138 0

Алтан дорнод Монгол ХХК-ын захирал Т.Ганболдын сөхөн хөндсөн 4 сая ам.долларын хэргээр Хууль зүйн сайд, УЕП Д.Дорлигжав төрсөн дүү болон найзынхаа хамт хоригдоод байгаа билээ. Энэ дуулианыг 2014 онд Х.Тэмжүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа эхлүүлж байсан бөгөөд дуулианыг яагаад эхлүүлсэн, яагаад дуусгасан талаараа Х.Тэмүүжин өөрийн цахим хуудастаа доорх бичвэрийг бичиж үлдээжээ. 

Жиргээнд ийм асуулт олон хүн тавьж. Та юу хийсэн бэ гэж асууж. Тэр дундаа тухайн үед Дорлигжав ямар мундаг хуульч хүн болох тухай магтан дуулж, манай фракцын хууль зүйн сайд, манай даргын амин найз хэмээн тал тохой татаж байсан нөхөд гэнэт ухаарсан мэт паа, пүү болцгоож байна. 

Анх 2014 оны хавар Ганболд өөрийн чинь эсрэг цагдаагийн хурандаа нарыг турхираад байгаа Ерөнхий прокурор нэг сая гаран доллор нэхээд дарамтлаад байгаа тухай ярьсан. Өмнө нь олон сая доллор өгчихөөд байхад үлдэгдэл нэг сая хэдэн зуун доллор нэхээд барьж хориод, лиценз нэхдэг тухай, энэ нь өөрөөс нь гадна нэг бус бизнес эрхлэгчид тохиолдож байгаа тухай хэлсэн.

Баримтаа өгнө гэсэн боловч тухайн үед өгөөгүй. Н.Алтанхуягын ЗГ огцорч Дорлигжав сайдад яригдах үеэр нөгөө муу хүн одоо хаашаа зүтгэж, 2016 онд хаана очиж хамгаалтад орох гэж байгаа тухай ярьж баримтыг авчирж өгсөн. 

Гэхдээ өгсөн баримтаа ил болгохдоо хэзээ гэдэгээ хэлнэ, ярилцана гэсэн. Хэсэг хугацааны дараа би хүлээж тэвчилгүй хамгийн тодорхой, бүхэл дүнтэй хоёр сая болон нэг, нэг саяаар шилжүүлсэн нийт 4 сая доллорын баримтыг ил болгосон. Тухайн үед Ганболд их болгоомжтой, бага зэргийн айдастай байдлаар "яаж байгаа юм бэ” гэж билээ. Хэт хүчтэй, эрх мэдэлтэй хүмүүстэй гар нүцгэн тулах нь гэсэн болгоомжлол нь түүнийг ил гарч өнөөдрийнх шиг зоригтой яриулаагүй байх!

Байгалийн тэнэгээрээ би хүн гүтгэсэн хэрэгт шалгагдаж хонгилоор хоёр дахь удаагаа зочилсон доо! Нээх удалгүй гүтгэсэн нь тогтоогдоогүй учир хэрэг хэрэгсэхгүй болж, 2015 оны хавар АТГ нөгөө хүний албан тушаалын хэргийг шалгахаар болж үлдсэн!

Гэхдээ би зүгээр суугаагүй. Эрүүгийн хууль өөрчлөөд хуульчийн ажлаа хууль бусаар ашигласан үйлдлийг гэмт хэрэг гээд хуульд оруулчихсан. Хээл хахууль өгсөн хүнийг шийтгэдэг байсныг болиулчихсан. Бизнес эрхлэгчидийг гогддог байсан хуулийнхны гох дэгээг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиар алга хийсэндээ!

Процесийн хуулиудаа бүрэн батлуулчихсан бол хонгил нь нураад эхэлчих байлаа. Өнөөдөр шударга бусын хонгил ярьж, хашгачиж байгаа нөхөд энэ бүгдийг эрх мэдэл авангуутаа нурааж, зэрэмдэглэчихээд гэнэт ухааран шүлсээ үсчүүлж байх!

Ганболдын баримт тойрсон асуудлаар бүх үйл явцад нь гэрч болсон гуравдагч нэг хүн бас байгаа. Хамт гүтгэлгээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд жил гаран гэмт хэрэгтэн шиг шаналж явсан даа!

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top