|

МАНАН БҮЛГИЙН ЭСРЭГ ЭРДЭНЭТЧҮҮД ЖАГСАВ

Altaa 2019/01/10 917 0
Улс төрийн хоёр сар хэртэй үргэлжилсэн МАН-ын хэрүүл Монголчуудыг бүхэлд нь эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэв. 2019 оны 1 сарын 10-ны энэ өдөр орон даяар МАНАН бүлгийн эсрэг жагсаалыг нэгэн цаг дор хийхэд Эрдэнэтчүүд нэгдэж 500 гаруй иргэд тайван жагсаалд оролцохоор А.Амарын талбайд цуглалаа. "Босоо Хөх Монгол" ТББ -ын 50 гаруй залуусын бүрэлдэхүүнтэй Эрдэнэт хот төдийгүй "Эрдэнэт үйлдвэр", Монгол улсынхаа төлөө сэтгэл нь зовж, үр хойчдоо гэрэлт ирээдүй үлдээхээр зорьсон олон цуглан үзэл бодлоо нээлттэй илэрхийлж байна. Жагсаалд Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн идэвхитэй зарим залуус цайны цагаараа тааруулан ирж үзэл бодлоо илэрхийлсэн.
 
УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал 11:00 цагт эхэлсэн. Эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж, иргэний хөдөлгөөнүүд болон төрийн бус байгууллагын төлөөлөл үзэл бодлоо илэрхийлж байгаа бөгөөд иргэд олон нийт талбай дээр нэмэгдэн ирсээр байна. "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалд Эрдэнэтчүүд ийнхүү идэвхитэй оролцож шударга ёс, Ариун төр ,амьдралын баталгаагаа шаардаж байна. Жагсаалын үеэр Орхон аймгийн "Мэнд Амар" худалдааны төвийн урдаас гэр хорооллын чиглэлд явдаг нийтийн тээврийн хэрэгслүүдийн жолооч нар Аймгийн Засаг дарга Д. Батлутад гаргасан захирамжаа эргэн харж цуцлахыг шаардлаа. Нийтдээ 50 гаруй такси машины 200 -гаад иргэд хоногын хоолгүй болж байна гэлээ.
Учир нь жижиг оврын автомашиныг автобусны үйлчилгээгээр сольсон нь зөрчил үүсгэсэн байна. Эрдэнэтчүүдийн өмнө улс орны хөгжих замд садаа болж буй МАНАН дэглэмийг огцорч ,УИХ тарахыг шаардан "МАНАН-гийн сүүлийн бөглөөс
М.ЭНХБОЛД ОГЦОР" хэмээн чангаар эсэргүүцэж байна. Жагсаалын үеэр УИХ -ыг тараах, М.Энхболдыг огцруулах бичигт Орхон аймгийн ард иргэд гарын үсгээ зурсаар байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top