|

“Эрдэнэт хивс” ХХК буюу “Натурал текстайл групп “ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна

Altaa 2019/01/15 8870 0
Like
 
 
Эрдэнэтчүүд төдийгүй Монголчуудын бахархал болсон үйлдвэрүүд Орхон аймагт байдаг. Тэдгээр үйлдвэрийн нэг бол Эрдэнэт нэрээр брэндлэгдсэн "Эрдэнэт хивс”ХХК  юм. Өнөөдрийн байдлаар тус компанийн 50 хувийн хувьцааг Одоогийн "Номин холдинг” хувьчлан авч 4 охин компани болгон технологийн хувьд уялдаа холбоо бүхий өөрчлөн эзэмшдэг байна. Хэдийгээр хувийн компанийн эзэмшил өмч болсон ч олон жилийн дадлага туршлагаа алдалгүй, шинэ техник технологийн хивс, хивсэнцэр үйлдвэрлэн Дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа .Хивсийг ноос байхаасаа нь эхлэн гардан бүтээдэг баялаг бүтээгч ажилчидаа дорд үзсэн илүү цагийн ажлын хөлс боддоггүй, хоцорсон минут тутамд 300-500 төгрөг хасдаг гээд энэ компанид ажилладаг 850 гаруй ажиллагсадын эрх ашиг, нийгмийн хамгаалал ихээр зөрчигдөж байгаа тухай Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Б.Цэцгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил болгож байна. "Эрдэнэт хивс” компанийн ажилчдын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд, тэдний дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг байна.
Ноос ээрэгч, дунд ,доод шатны ажилчдын цалин харьцангуй бага 350 – 500 000 төгрөгийн хооронд амьдралын шаардлагаар банкны цалингийн зээлтэй, өрх толгойлсон эмэгтэй 242 000 банкны зээлэндээ өгөөд бусад шимтгэл татвараа төлөөд 60 000 төгрөгөөр 4 хүүхдээ тэжээж байгаа ч тохиолдол энэ үйлдвэрийн ажилчид дунд байдаг байна. Хөдөлмөрчин ангийн хөлс хүчийг сорсон, олигарк баячуудын дарангуйлал өдөр шөнө ч энэ үйлдвэр дээр харагдах болсоор удсан гэнэ. Үйлдвэрийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захиралууд удирдах зөвлөлийнхөн үнэтэй цай, кофе зөөлгөн тансаг өрөөндөө тухалж суухад хөөрхий ажилчин эх хэдэн хүүхдээ тэжээхээр хуруу гараа эсгэн ноос самардан амиа зогоодог байдал хувьд очсон энэ он жилүүдэд өдөр тутмын дүр зураг болжээ.
"Эрдэнэт хивс” нэг өдөрт 16 -22 ширхэг тансаг зэрэглэлийн хивсийг үйлдвэрлэн гаргадаг бөгөөд нэг бүрийн үнэ нь дунджаар 550 000- 1200 000 төгрөгийн хооронд байдаг гэнэ. Харин хивс үйлдвэрлэгч нэг ажилчин нэг хивсний үнэ хүрэхгүй цалинг сарын турш илүү цагаар хонон өнжин ажиллаад ч авч чаддаггүй, хасуулан байж цөөхөн хөлс гар дээр авдагаа ярилцлага өгсөн ажилчид нуусангүй ээ.
Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт хивс буюу Натурал текстстайл групп” ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллага ҮЭХ-г үл хүндэтгэх, хавчин гадуурхах, үйл ажиллагааг явуулж ажилчдын дуу хоолой болон ажиллаж байгаа хороон даргын цалин хөлсийг өгөхгүйгээр 5 сарын нүүр үзжээ. ҮЭХ-ний даргатайгаа ажилчид орж уулзах, санал бодлоо хэлсний төлөө хавчин гадуурхах, үл тоомсорлох байдал хэрээс хэтэржээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал алдагдсан цэв хүйтэн ажлын байран дээрээ бээртлээ ажиллаж буй ажиллагсадынхаа төлөө дуугарлаа ч үл хүлээж авах тул ажилчид ҮЭХ-ний даргын хамтаар ийнхүү манай сайтанд хандаж дэлгэрэнгүй мэдээллийг өгсөнийг ийнхүү хүргэж байна.
ЭЭРЭХ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИН Н. МӨНГӨНЦЭЦЭГ : Хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлмээр байна
-Танай байгууллагыг хувьчлан авсан хүмүүс ажилчдын нийгмийн асуудлыг хэр анхаарч байна вэ? Мэдээлэл өгөөч?
Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд үнэхээр ажилчид бидний дуу хоолой болсон ҮЭХ-г маань татан буулгах гэж байгаа энэ асуудлаас харагдаж байгаа гэж бодож байна. Миний хувьд 17 жил энэ үйлдвэрт ажилласан арай ч ийм байгаагүй юм.
Компанийн нэг ажилчин сард 500 000 төгрөг авдаг гэж байгаа ч хасуулаад 192 000 төгрөг авдаг энэ амьдралд хаанаа ч хүрэлцдэггүй. Бид нарын ар талд хүрэлцэхгүй байгаа болохоор амьдрал өдрөөс өдөрт хэцүү болж байна.
Ажлын ачаалалтай хагас сайнд ч ажиллана, долоо хоногтоо сунана. Цаанаасаа захиалгатай та нар цалин авч байгаа хийх ёстой гэсэн байдалтай байдаг.
-Ажилчин хүний хувьд олон эмэгтэйчүүдийнхээ өмнөөс юу хэлмээр байна вэ?
Үнэндээ бид 2018 оны 4-р сарын 25 -наас л ҮЭХолбоотойгоо баймаар байна. Ажилчны эрх ашгаа хамгаалуулмаар байна гэж их олон удаа хандлаа. Үл тоомсорлож байна. Ажил хийж ,ар гэрээ хэдэн хүүхдээ тэжээх гэж яваа өрх толгойлсон эхчүүд биднийг энэ Төр Засаг, Монголын Үйлдвэрчний эвлэл олж харж асуудлыг минь шийдэж өгөөсөй гэж хүсэж байна. Бид мөнгөтэй хүмүүсийн тансаг амьдралын төлөө боол баймааргүй хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлмээр байна.
ҮЭХ -нд 522 ажилчин байна. Ээлжинд явж байгаа хүмүүс маань шөнийн нэмэгдэл, илүү цагаа авья гэхэд өгдөггүй. Хийсэн бүтээлийн чинь үнэлгээ чинь ийм байна л гэдэг. Үнэхээр харамсмаар байдаг.
Олон жилийн нэмэгдэл гэж өгдөг байсан тэр ч олгогдохоо больсон.
-Ярилцлага өглөө гэж дарамт шахалт ирэх юм биш биз дээ?
Яг дарга дуудаад чи тэглээ ингэлээ гэхгүй ч нөгөө бага цалингаас хасах, эсвэл ажлаас гарахгүй юу гэсэн дарамт шахалт байдаг. Яах гэж тэр хурал цуглаанд нь очсон юм гэнэ. Яг одоогоор өчигдөрийн хуралд суулаа гэж дарга дуудаагүй л байна. Сур/инээмсэглэв/
 
      "Эрдэнэт техс” компанийн томруулан ороогч : Авдаг цалин маань хаанаа ч хүрэлцдэггүй  / нэрээ хэлэхийг хүсээгүй /сур
"Эрдэнэт техс ” компанийн томруулан ороогч хийдэг. 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Дунд нь нэг хэсэг завсардсан 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Сарын цалин 450 000.Төлөвлөгөө нормоо биелүүлсэн тохиолдолд 500 000 гаран төгрөгнөөс цалин бодогдоод, манай ажилчид бүгд банкны зээлтэй, тэгээд бодохоор миний хувьд 252 000 зээлээ төлөөд, аваанз 250 000 авлаа гэж бодоход цаана 197 000 төгрөг нь хүрэлцдэггүй. Үндсэндээ банкны зээлээ ч дараа нь хийж чадахгүй хагаслаад хийнэ. 60 000 төгрөгөө 4 хүүхдэдээ сардаа  хүргэх гэж зорино.
 
Хэдийгээр ажилчид ҮЭХолбоотойгоо байхыг хүсдэг ч их дарамттай, ингээд хэлчихвэл ажилгүй болчих боловуу гэсэн айдастай байдаг.
Хүн хийж чадах хэмжээгээрээ ажиллаж байгаа болохоор ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдээд өгөөч ээ гэж л  хүсээд байгаа юм.
Залуу хүмүүс, ажилчиддаа дэмжээд урам өгөөчээ гэж байгаа болохоос та надад мөнгө өгөөчээ гэж байгаа юм биш . Гэнэт л энэ захиалга орж ирлээ ,яаралтай хий гээд ороод ирдэг, төлөвлөгөөг хийгээд явуулдаг, заримдаа сул зогсолттой, сул зогсолтын мөнгө ч өгдөггүй.
 "Эрдэнэт техс” компанийн шилжүүлэн ороогч Н. Бат-  Өлзий:                       
Нийгмийн асуудал дээр ч анхаардаггүй
 
Би 1984 оноос хойш "Эрдэнэт хивс "хэмээх энэ байгууллагад ажиллаж байна. Урьд нь манай үйлдвэр их гоё байсан. Одоо бол нийгмийн байдал дагаад үнэхээр өөр болсон. ҮЭХ байх ёстой. ҮЭХ байхгүй байхад биднийг дуртай цагтаа дуудаж ажиллуулдаг ,дургүй үедээ яваарай зайлаарай гэдэг.
Миний хувьд олон жил ажилласан туршлагатай хөрвөх чадвартай гээд энд тэнд тавина. Хэрвээ би өөрийн машин дээрээ ажиллавал 450 хувийн нормоо хийж байж цалингаа гайгүй авна. Өөр машин дээр тавичихаар нормоо биелүүлээгүй гээд хасагддаг. Энэ мэтчилэн олон асуудлыг ҮЭХ-ндоо хэлж шийдүүлмээр байдаг учраас бид тэмцээд байгаа юм.
Цалин хаанаа ч хүрдэггүй ,цалингийн зээлэнд 220 000 нь яваад нөхөр маань саяхан өөд болсон болохоор батлан даагч нь байсан учраас банкны зээлээ төлөхгүй бол болохгүй.  Амьдрал үнэндээ ийм л байна. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг харж үзээчээ, ҮЭХолбоотойгоо баймаар байна гэж хэлмээр байна. Төр засаг минь биднийг анхааралдаа аваач гэлээ.
 / Үргэлжлэл бий /

Санал болгох

Сэтгэгдэл

top