Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 8. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, 2 хар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана.
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ цаг үед болгоомжлол, урьдчилан арга хэмжээ авах нь хамгийн гол асуудал байна. Та олны дунд нэр хүнд олж зохих ёсны хүндэтгэл олох болно. Та үйл явдлаас түрүүлж чадвал хүсэл мөрөөдөл тань биелж, бодож байсан шинэ ажил чинь нөлөө бүхий талуудаас дэмжлэг авна. Эрчүүд бүтээлч эргэлтийг хэвийн бус, эрсдэлтэй зүйлд оруулах байсан ч эсэргүүцэх хэрэггүй.
Үхэр (4/20-5/20)
Жижиг сажиг таагүй явдлыг хүндээр хүлээн авсны хэрэггүй. Энэ өдөр үлбэгэр сул байдлаа даван туулахад хэцүү байх бололтой. Хоол боловсруулах эрхтэн муудаж цөс чулуужиж болзошгүй байна. Үйл явдлыг түргэтгэх, эрсдэлтэй алхам хийх гэсний хэрэггүй. Хууран мэхлэлт санхүүгийн үйл ажиллагааны худал ташаа мэдээллээр дүүрэн хүнд өдөр.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр энэ ордныхны мэдрэлийн системийг сорих өдөр болно. Хэн нэгэн этгээд таны мэдрэлээр тоглож, таагүй мэдээ дуулгана. Энэ нь хэдийгээр тоглоом байсан боловч таны сэтгэл хямрах болно. Ямар нэгэн үл ойлголцсон байдлаас гарахын тулд дорвитой алхам хий, Үүний тулд байгалиас танд заяасан зургаа дахь мэдрэхүйгээ ашигла. Хувийн амьдралын тань шинэ хайрын асуудал үл ойлголцол таагүй асуудлууд авчрахаас өөр зүйлгүй байна. Ан амьтантай ойртохгүй байж тэднийг гэртээ авчрахгүй байхыг сануулж байна.
Мэлхий (6/22-7/22)
Сарын дундуур бүх талын харьцаанд таагүй байх магадлалтай. Тэсвэр тэвчээртэй бай. Зөвхөн энэ л таны дайснуудын үйл ажиллагааг зогсоож чадна. Өнөөдрийн ямар ч ажил таны хувьд буудлагын талбарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Өөрийн арга барилаа гэнэт өөрчлөх болно. Та сэтгэл санааны хүч, хөрөнгө оруулалт, хөрөнгө мөнгөний ашигтай саналыг идэвхтэй хайх шаардлагатай. Эргэн тойрныхоо зүйлд анхаарал хандуул.
Арслан (7/23-8/22)
Та хүмүүс болон нийгмийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадна. Гэрээсээ алс газар очиж ажиллавал таныг амжилт хүлээж байна. Томилолтоор явах саналыг хүлээн ав. Аялал эсвэл гэр бүлийн амралтаа төлөвлөхөд таатай өдөр. Таны найз нөхөд, хамтрагчид тийм ч сайн биш ч гэлээ ч таны бизнес урагштай явна. Өөрийнхөө сэтгэлийн хөөрлөө дараарай. Мөнгө төгрөгөө байнга хянаж байгаарай. Хайр дурлал болон санхүүгийн асуудлуудад нааштай хариулт авна.
Охин (8/23-9/22)
Та
нууц харилцаа холбоо тогтоо. Мэргэжлийн ба оюун ухааны төвшнөө
дээшлүүл. Мэдээлэл сайтай байдгийг тань түншүүд хамт олон тэр ч байтугай
өрсөлдөгч нь үнэлнэ. Та чухал зүйлийг ганцаараа эхлэх хэрэггүй. Таны
ажил хэргийн уулзалт, албаны чухал баримт бичгийн ажил хүлээж байна.
Одоо гол зүйлруугаа анхаарлаа хандуулж гол цэгээ барьж авах өдөр.
Эртнээс бодолдоо тээж, байсан зүйлээ бодит болго. Гэхдээ их хэмжээний
мөнгө алдах эрсдэл гаргаж болзошгүй учир хийж байгаа ажил мөн үйлдэлдээ
анхаарах хэрэгтэй. Болзоо, гэрлэлт, гэрээ хэлэлцээрт сайн. Сонирхолтой
байгаа асуудлаараа бүрэн мэдээлэл авахыг хичээ.
Жинлүүр (9/23-10/22)
Та өөрөө л сүйтгэчихгүй бол эрүүл мэндэд таатай өдөр. Нохойтойгоо салхинд, эрүүл агаарт тогтмол яв. Шөнө телевизээр аймшгийн кино үзэхээ багасга. Энэ нь нойргүйдэл, аймшигт зүүдний шалтгаан болно. Сэтгэл санаагаа маш тайван тогтуун байлга. Энэ нь таны хувьд маш чухал байна шүү. Олон хүмүүсийн ээлжийн амралт авах хугацаа ойртож байгаа хэдий ч ажил хэрэг улам бүр оволзсоор байх төлөвтэй. Эхлүүлсэн ажлаа дуустал хий. Өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, хэн нэгнийг доромжилж болохгүй гэдгийг санаарай.
Хилэнц (10/23-11/21)
Сансрын эрч хүчийг эзэмших өдөр. Гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, дур булаам байдал нэмэгдэнэ. Энэ өдрийг харилцаа холбоо тогтоох, уулзалт зохион байгуулах, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд зориул. Янз бүрийн ажил, жижиг сажиг зүйлүүдэд ихээхэн хүч зарах нь. Гэвч санасандаа хүрэхгүй. Олон хүнтэй газраас зайлсхий. Та олон нийтийн сэтгэл хөдлөлд автаж болзошгүй. Энэ өдрийн уриа "үг дуу цөөнтэй байх, хөндлөнгөөс ажиглах, үйл явдалд дүн шинжилгээ хийх" юм.
Нум (11/22-12/21)
Хайртай
хүнтэйгээ муудалцахад хүрвэл харилцан буулт хийж маргаанаа шийдвэрлэж
болно. Нигүүлсэнгүй байж бусдын хүсэлтийг биелүүл. Мэргэжлийн үйл
ажиллагаагаа зохицуулах гэж үй олон оролдлого хийнэ. Бизнес эрхлэгчид
харилцаа холбоо тогтоохдоо болгоомжтой байж, сайн танихгүй түншүүдийнхээ
амлалтад бүү итгэ.
Матар (12/22-1/19)
Эхтэйгээ энэ өдөр сайн ойлголцоно. Эмэгтэй хүнээс бага зэргийн мөнгө эсвэл бэлэг хүлээж авч магадгүй. Одод ямар нэгэн шалтгааны улмаас хойш тавьсан бүх ажлаа дуусгахыг зөвлөж байна. Өнөөдөр та урьд нь авах боломжгүй байсан зүйлээ хялбархнаар хүртэх болно. Эрэгтэй хүмүүс сонирхолтой хүнтэй учрах болно. Магадгүй урьд нь учирч байсан хүнтэйгээ тасарсан харьцаагаа сэргээж болно. Эмэгтэйчүүдийн хувьд удирдлагадаа гаргах санал нь амжилттай болно.
Хумх (1/20-2/18)
Мөнгөтэй холбоотой хүндрэл танд гарахгүй. Үдээс хойш нэлээн хэмжээний орлого орж ирнэ. Хамт ажиллагсадтайгаа сайн харьцаатай байхын тулд ямар ч үед таныг дэмжиж чадах үнэнч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Магадгүй урьдын мөрөөдлөө биелүүлэх аз учирхыг үгүйсгэхгүй. Одод энэрэл хайр ба уужим сэтгэл гаргахыг хүлээж байна. Хайр сэтгэлийн харилцаанд уур ба өрөвдөх сэтгэл гаргах нь хориотой. Хувь заяа нь гэнэтийн эргэлтийг авчирч болно
Загас (2/19-3/20)
Идэвхтэй тайван бус зан ааштай таны амьдралд олон өөрчлөлт, зөрчлүүд тохиолдоно. Тэд түрэмгий байдал, эрсдэлд дуртай. Мөн мөнгөө түргэн эргэлдүүлж байх сонирхолтой. Амьдралын хэв маягаа цэгцэл. Хэмжээгээ мэдэх нь таны үндсэн чиглүүлэгч байна. Хосуудын амьдрал энгийн байна. Хэн нэгний зөвлөгөөг дагах хэрэггүй энэ нь таныг эвгүй байдалд хүргэнэ. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаар.