|

Номын үзэсгэлэн нээгдлээ

magnai 2015/10/08 1489 193

Номын үзэсгэлэн нээгдлээ

"Эрдэнэт хотноо хамгийн сайн бас сайхан номын санг байгуулна” гэж өөрийн зорилгоо тодотгодог Н.Энхтайваны "-Номыг өөрөө уншихын тулд биш бусдад уншуулахын тулд цуглуулдаг” номын үзэсгэлэн өнөөдөр "Уурхайчин” соёлын ордны "Арт галрей”-д нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэтийн ном сонирхогч жирийн иргэд, хүүхэд багачуудаас авахуулаад боловсролын салбарынхан, зохиолчид, эрдэмтэн судлаачид, журмын нөхөд нь хүрэлцэн ирсэн байсан юм.

Энэ жил гуравдахь удаагаа нээгдэж байгаа уг үзэсгэлэнд Н.Энхтайваны 20 орчим жилийн турш цуглуулсан 10.000 гаруй номын дээж дэлгэгджээ.

Үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ Н.Энхтайван:”-Та бүхний уншсан номын тань хуудас улам бүр элэгдэж, ухааны тань цараа тэр хэмжээгээрээ тэлэх болтугай” гэсэн ерөөлийг төрлөх нутгийнхандаа өргөж байсан юм.

 

Номын үзэсгэлэн нээгдлээ

 

Номын үзэсгэлэн нээгдлээ

 

Номын үзэсгэлэн нээгдлээ

 

Санал болгох

Сэтгэгдэл

top