XVII жарны "Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн ерөнхий өнгө
Энэ жилд халуун тэргүүтэн өвчин их дэлгэрч, хүмүүс дотроо үл зохиолдохын нигуур буй.
Жилийн эзэн од Үнэгний үүр: Хур цагтаа буун, тариа, төмс, хүнсний ногоо арвижиж, амьтан бүхэн асралцан, баясаж, амгалантай үйлээр явмуй.
Эзэн гараг Будын үр: Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүс номын явдлыг эрхэмлэж, номын ёстнууд өргөл, хүндэл олж, төрийн өндөр суудалтны хүчин арвижина.
Хаан гараг Санчирын үр хаялга: Элдэв хэрэгт гэм тотгор гарах нь элбэг. Хүмүүс өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтох хийгээд цаг бусын салхиар газар, тэнгэр хямран, мөрөн голын ус татрах шалтгаантай ажээ.
Түшмэл гараг Ангарагийн түмнээ нөлөөлөх үр: Галын хүч арвижих ба хулгайчид хөшилдөн, зарим газарт хур үлэмж тасран ган болох нигууртай. Шар өвчин арвижин хэрүүл тэмцэл дэлгэрнэ. "Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно.
Үхэр хариулаачийн байр байц нь: Үхэр хариулаач өвгөн хүмүүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах шалтгаантай жил. Малд амгалантай, доодос хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайн жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүйг бэлгэдэж буй.
Наран Хумх, Хонь, Үхэр, Жинлүүр, Матрын ордонд байрлах үер хур ус цагтаа бууж, эд зүйл элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Загас, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн. Муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Хамтатгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэрэмжтэй байгууштай.
Жил ороход уншуулах ном
13-ны жил орж байгаа хүн "Ламаадан”, "Нанжид”, "Ногоон дарь эх”
25-ны жил орж байгаа хүн "Доржнамжом”, "Цэнд”, "Дүншиг”
37-ны жил орж байгаа хүн "Жадамба”, "Лусын сан”, "Цагаан шүхэрт”
49-ний жил орж байгаа хүн "Сундуй”, "Гурван гүрэм”, "Дашдондүв”
61-ний жил орж байгаа хүн "Цагаан дарь эх”, "Алтан гэрэл”, "Дугар”
73-ны жил орж байгаа хүн "Цагаан дарь эх”, "Цэгмэдийн чого”, "Ширнэн”
85-ны жил орж байгаа "Улаан юм”, "Манал”, "Молом намсүм”
97-ны жил орж байгаа хүн "Нива гүнсэл”, "Дүншиг”, "Алтанганжуур”
Онцгойлох засалтай жилтнүүд
Шишид
харш буюу бага харш жилтнүүдийн засал: Нохой жилтнүүдэд модон хонь жилд
дээд, доод шишид харшийн засалтай тул шишидийн засал хийлгэж,
Алтангэрэл судар айлдуул. Жилийн турш Жанрайсиг бурханыг шүтэж бурхан
шүтээндээ зул өргөж маань мэгзэм сайтар урин унш.
Дүнсэр харш
буюу их харш жилтнүүдийн засал: Үхэр жилтнүүд дүнсэр харшийн засалтай
тул Дүнсэр харшийн засал хийлгэж хийд сүмээр Жанаг Гагдог, Жамбалцанжод
айлдуул. Нийт морь жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс аль болох ангид
байж хийд сүм, суварга гороолж, аливаа буянд даган баясваас машид сайн
жил болой.
Гурван хөх мэнгэ голлосон жилтнүүд
"Галзууруулагч”
хэмээх модон хонь жилийн мэнгэ гурван хөх мэнгэтэй тул 2015, 2006,
1997, 1988, 1979, 1970, 1961, 1952, 1943, 1934, 1925 онд төрсөн
хүмүүсийн мэнгэ голлож байгаа тул мэнгэний заслын тарни уншуул.
2015, 1979, 1943 онд төрсөн хүмүүс жил орж мэнгэ голлож байгаа тул
Жанаг Гагдог, Сундуй, Базарсад айлдуулж бие, хэл, сэтгэлийн үйлийг
хянамгайлж аливаа буяны үйлд шамд.
Билгийн тооллын хий насны
1,10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91 насанд мэнгэ голлодог байна.
Мэнгэ голлосон хүн сэтгэл хямрах, аливаа бэрхшээл тохиолдох шалтгаан
олон байдаг учраас өөрийн мэнгэний бурханаа тэр жилдээ сайтар шүтэж,
зүрхэн тарнийг уншиж зул хүж сайн өргөж бие, хэл, сэтгэлийн үйлийг
хянамгайлж явах аваас сөрөг муу зүйлд өртөхгүй байж болно.
Найман суудал
Биеийн зүгт тус хэргийг үйлдвээс дайсны аюул гарна.
Таван зэтгэрийн зүгт золигийг гаргавал сайн. Тус хэрэгт үйлнээ муу.
Шулмасын зүгт cop тэргүүтэнг орхих сайн, замд гарах муу.
Эмийн зүгт нөхөр, эдийг эрэх, тус хэрэгт сайн. Хорлолын зүгт эдийг худалдан авах тэргүүтэн тус хэрэгт үйлнээ муу.
Амин зүгт саданг эрэх, зөвлөгөөн үйлдэх, дэвсгэр засахуйд сайн.
Цог хийморийн зүгт Хишиг дуудуулах, бурхныг тайх, явах, суух үйлнээ сайн.
Буян хишгийн зүгт тариа худалдан авах тэргүүтэн эд ирэхүй сайн.
Буух (Эрхшээсэн) мэнгэний үр
Нэг цагаан мэнгэ буувал бие загатнах, адын өвчин гарч болзошгүй. Сэтгэл гутрангуй
болохын гэм буй тул Бурханд түй өргүүлж тахь. Бузраас болгоомжил. Есөөс
доош насны нялхасын хар мэнгэ тул ихэд анхаар. НОГООН ДАРЬ ЭХ уншуул.
Хоёр хар мэнгэ нь нийтийн, нэн ялангуяа 19-өөс дээш насны эрэгтэй хүний хар мэнгэ
бөгөөд өвдөх нь хялбар тул сэргийл. ЦЭНД, ЦЭВЭГМЭДИЙН ЧОГА уншуул.
Гурван хөх мэнгэ буувал мам, лус адлана. Шар ус хөдөлж, бөөр бэлхүүс өвдөж болзошгүй, эд
хомс болно. 18 хүртэлх насны охид, хөвгүүдийн хар мэнгэ тул сэргийл.
ДОГСОМ уншуулж, САЦ цохь.
Дөрвөн ногоон мэнгэ
буувал лус адлан бие тавгүйтэж, загатнах зэрэг өвчин гарч болзошгүй.
Догшин газар явах, мод огтлохыг цээрлэ. Бэлэвсэн эмэгтэйн хувьд хар
мэнгэ бөгөөд ЛУСЫН САН, ЛҮМБЭНГАРАВ уншуул.
Таван шар мэнгэ буувал
тийрэн адлан хараал ирж болзошгүй. Үе мөч сулран бие өвдөх тул
Бурхандаа тахил өргө. Тойн хуврагийн хар мэнгэ тул сэргийлж,
ЖАМБАЛЦАНЖОД уншуул.
Зургаан цагаан мэнгэ буувал тэнгэрийн ад адлана. Бөөгийн хар мэнгэ бөгөөд БУРХАНД ТҮЙ өргүүлж, залбирал үйлд. Нялхасыг цатга. ДАЛХА тахиул.
Долоон улаан мэнгэ буувал албин чөтгөр адлана. Бугийг дарах засал үйлд. Цусны өвчин гарч
болзошгүй сэргийл. Эхнэр хүний хар мэнгэ бөгөөд ШИРНЭН, ЧОГЖҮ МҮНСЭЛ
уншуул.
Найман цагаан мэнгэ буувал сахиус хилэгнэж, бие өвдөж болзошгүй тул Бурхан сахиусаа тахь, шүт. Ноёд, түшмэдийн хар мэнгэ тул сэргийл.
Есөн улаан мэнгэ буувал мам, лус, албин адлана. Эдийн хишиг буурч, цээжээр өвдөж
болзошгүй. Хүүр ба цуснаас болгоомжил. Өндөр настны хар мэнгэ тул
сэргийл. Хишиг даллага авахуул.
Урвасан жилийн үр засал
Төрсөн жилийн эр, эм алин болохоос шалтгаалан урвасан жилийг тооцдог.
Эр жил нь: Хулгана, бар, луу, морь, бич, нохой.
Эм жил нь: Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай болно.
Эр жилтэй хүний урвасан жил бар, эм жилтэй хүнийх туулай буувал "Баялгийн үүд” нээгдсэнд сайн болно.
Эр жилтэнд урвасан жил нохой, эм жилтэнд луу буувал "Огторгуйн үүд” нээгдэх тул халдварт өвчин ирэх гэм байна. Хад асгатай өндөр газар явах, тангарагаа огоорох, шинэ гэр барихыг тэвч. НЯМХАЙНЯНБУУ олон уншуул.
Эр жилтэнд урвасан жил гахай, эм жилтэнд могой буувал "Газрын үүд” нээгдэнэ. Албин, бугийн хорлол гарч, яр шархтай өвчин ирж болзошгүй тул газар ухах, мод огтлохыг цээрлэ. САЙНЯНБУУ, ЛҮЙВАНГАН уншуулж, биедээ бундхорол авч яв.
Эр жилтэнд хулгана, эм жилтэнд морь буувал "Яс тасрахын” үүд нээгдэнэ. Хэрүүл тэмцэл, хулгай гарч,бие сэтгэлийн хэлхээ суларч болзошгүй тул чимэг зүүлт шинээр авахыг тэвч. ДОРЖДЭРЭМ, СЭДЭД уншуул.
Эр жилтэнд тахиа, эм жилтэнд бич буувал "Хагацлын үүд” нээгдэнэ. Найз нөхөд хагацахын гэм байна. Хэрүүл тэмцэл, өс хонзонг тэвч. ДАШДОНДҮВ, ДОРЖНАМЖОМ уншуул.
Эр жилтэнд үхэр, эм жилтэнд хонь буувал "Доройтлын үүд” нээгдэнэ. Гарз гарч, сэтгэл тавгүйтэх гэм байна. Алс хол явах болон худалдааны үйлийг тэвч. САЦ олон цохь. ДАШДОНДҮВ, ДАШЗЭВЭГ уншуул.
Суудлын үр, цээр, засал
Эхнэр, нөхөр хоёр нэгэн жилд нэг суудалд суусан бол салгуулах ёстой.
Галд суувал шүр, зэс болон улаан өнгийн хувцас бүү ав. Өвс шарлах цагт болгоомжил. Алс хол, нэн ялангуяа баруун зүгт явахыг тэвч. УЛААН ЮМ, ЦЭНД уншуул.
Шороонд суувал алт болон эрдэнийн зүйл, бурхан тахилын хэрэгсэл бүү ав. Жалгын ам харлах цагаар баруун хойд зүгт, нэн ялангуяа хэрүүл тэмцэлтэй газар явахыг тэвч. СУНДУЙ уншуул. Настай эмэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.
Төмөрт суувал төмөр мэсний зүйл бүү ав. Ус хөлдөх цагаар хойд зүгт төмрийн дарханы газар болон оршуулгын газар явахыг тэвч. НАНЖАД, ЧА-СҮМ уншуул.
Огторгуйд суувал олс дээс, татлага сур бүү ав. Газар хөхрөх цагаар зүүн хойд зүгт, нэн ялангуяа эмэгтэй хүний оршуулганд оролцох, явахыг тэвч. АЛТАНГЭРЭЛ, ШИРНЭН уншуул.
Усанд суувал бөөгийн эдлэл болон хар өнгийн эд зүйл бүү ав. Гол ус гэсэх цагаар зүүн зүгт явахыг тэвч. АЛТАНГЭРЭЛ, ДОРЖНАМЖОМ уншуул.
Ууланд суувал хуврагийн хувцас болон эд хэрэгсэл бүү ав. Газар хөлдөх цагаар зүүн урагш явж, агуй хонгил газраар орох болон хүний хар хэл амнаас сэргийл. ЖАДАМБА, ХАМЧУННАГБО уншуул. Настай эрэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.
Модонд суувал сүх, харуул зэрэг хэрэгсэл авах болон мужааны газар бүү оч. Ургаа мод гөлөглөх цагаар өмнө зүгт явахыг тэвч. НИТИ, ДОНБА ЖАНБИЙН ДО уншуул.
Хийд суувал агуй хонгилд суухаас сэргийлж, цоохор сав суулга бүү ав. Үр жимс боловсрох цагаар баруун урд зүг руү, нэн ялангуяа найр хуримын газар очихыг тэвч. НИТИ, СЭДЭД уншуул.