|

Сайдын суудлууд хэзээ эзэнтэй болох бэ?

namuunaa 2015/08/12 1835 201

УИХ-ын ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөлийн хуулиуд эцэслэн батлагдлаа. Түүнчлэн МАН-ын зургаан сайдыг засгийн газрын танхимаас  гаргах асуудал шийдлээ олсон.  Эдгээр гурван асуудал нь ээлжит бус чуулганы үндсэн зорилтот ажлууд байсан ч гэж болно. 

 

 

    Эрүүгийн хуулийг хэлэлцүүлэгт шилжүүлэх саналаар намрын чуулган руу буцааж, Зөрчлийн хууль хэлэлцэгдэж байна. 

Одоо хэлэлцэгдэх хамгийн чухал асуудал бол шинэ сайд нарыг томилох явдал. АН-ын бүлгээс "Шударга ёс" эвслийн шийдвэрийг хүлээж хоёр хоног алдаад буй. Харин өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын төсгөлд  "Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батална”  гэж мэдээлжээ. 

Энэ нь ерөнхий сайд Ч.Сайханбилэг засгийн газрын  шинээр томилогдох сайд нарын  нэрсийг өнөөдөр өргөн бариж магадгүйг илтгэж байгаа юм. Тогтоолын төсөл өргөн баригдсан тохиолдолд зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэний дараа чуулганаар орох юм. 

АН-ын хувьд өнгөрсөн  одоогоор сайыд нарынхаа нэрсийг бүрэн гаргасан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Хөдөлмөрийн сайдад Л.Эрдэнэчимэг, Сангийн сайдад Р.Амаржаргал, Зам тээврийн сайдад Я.Санжмятав нарын нэрийг зоосон гэх албан бус мэдээлэл байна.  

Түүнчлэн  эртнээс яригдсан ёсоор Шадар сайдын сайдын суудал МАХН-д хуваарилагдаж, Э.Батшугарт ногдох нь бараг л тодорхой болоод буй. Бусад нам эвслийн хувьд үлдсэн гурван сайдын суудал болон дэд сайдын суудлуудад нэрээ бичүүлэх тохироо явагдсан гэх мэдээлэл байна. 

Бие даагчдын  тухайд сайдын суудлын саналд  төдийлөн горилохгүй байгаа гэдгээ илэрхийлээд амжсан. Харин байнгын хороодын нэг нь бие даагчдаар ахлуулах бололтой. 

Санал болгох

Сэтгэгдэл

top