|

Сэтгүүлчид даатгалд хамрагдлаа

saikhnaa 2015/11/27 1937 199

Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам өнгөрсөн 10 сарын 16,17-ны өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Энхэүү урлагийн наадмын ерөнхий дэмжигч байгууллагаар ажилласан Практикал даатгал компаний хамт олон өнөөдөр амласан ёсоороо урлагийн их наадамд амжиллтай оролцсон сэтгүүлчдэд нийт 90 сая төгрөгийн даатгалын гэрээ байгууллаа.

 

Мөн энэ үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нар даатгалд хамрагджээ.

 

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, зураглаач, найруулагч зэргээр нийт албан хаагчид энэхүү сайн дурын даатгалд хамрагдах боломжтой юм. Даатгалын хураамж 50 000 төгрөг бол нөхөн төлбөр 5 сая төгрөг аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top