|

Витаминлаг өндөгний ороомог

tonshuul 2015/02/05 205174 12935

Витаминлаг өндөгний ороомог

 

Хүүхдэд зориулагдсан хялбархан бөгөөд витаминлаг хоол юм. Уг хоолны бэлдэцэндээ та өөрийн хүссэн ногоогоо хийж болно. Зa ингээд Өндөгийн ороомгоо хийж эхэлцгээе. :)

1. Сонгож авсан бүтээгдэхүүнээ угааж бэлтгэнэ.


a2 - Copy

2. 3ш өндөгөө аягандаа хийн сайтар хутгаж 40 гр сүүгээ ( 1хоолны халбага ) нэмнэ.


a3 - Copy

3. Сонгож авсан бүтээгдэхүүнээ жижиглэж ( Үрэх )хэрчинэ.

a4

4. Жижиглэсэн бүтээгдэхүүнээ Өндөг сүүний бэлдэцтэйгээ холиж чимх давсаа хийн сайтар хутгана.

a5

5. Ингээд хайруулын тавгаа тосоор өнгөлөн бага хэмдээр халааж өгнө. Х\таваг маань халхаар нь бэлдэцээ хийнэ. Бэлдэцээ хийхдээ та хоолны том халбагаар хутган авч Х\таваг руугаа хийн бэлдэцээ тарааж өгнө.

a6

6. Өндөг маань болоод ирхээр та нэг талаас нь бага хэмжээгээр нугалан өндөгөө хуйлна.

a7

7. Өндөгөө 3/2 хүртэл нь хуйлаад хайруулын тавгын гол руу байрлуулан бэлдэцээ дахин үлдсэн хэсэг дээр нэмж өгч дутуу болгон хуйлна. Энэ үйлдлийг давтаснаар таны ороомог илүү зузаан болж өгөх юм.

a8

8. Ингээд өндөгний ороомог маань бэлэн болно.

a9

9. Бэлэн болсон ороомгоо та өөрийн хүссэн хэмжээгээрээ зүсэн тавган дээрээ байрлуулж болно.

a10

Хүүхдэд тань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Сайхан хооллоорой.

эх сурвалж: www.1000jor.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top