ХӨСӨР ХАЯГДСАН ХӨӨРХИЙ ДАНЖААД
Нас сүүдэр ная хүрсэн
Намхан байшинд бясаа дүүрсэн
Урьдын цагт баян байсан
Хай, одоо яаж амьдар ваа!
Арван наймтай хүүхэн захиалсан
Ар Монголын гүвээг давсан
Аргаа бараад самар зарсан
Адаг сүүлд нь байцаа тарьсан
Шинэ Монголын шимийг хүртсэн
Шийжүү будаанд сэтгэл цадсан
Цагаан морь нь тураад үхсэн
Цэрэнбадам хаяад явсан
Үймэрч гутраад эмс хайсан
Үржинбадам манайд ирсэн
Үнэт эдлэлд хуруу дүрсэн
Өвчин хуучаар тэнгэрт хальсан
Пүүс наймааг хүүлж явсан
Пүүсүү дээлтэй дүүлж явсан
Хамаг хөрөнгө хайлж урссан
Хай, одоо яаж амьдар ваа!
(Болсон явдлаас сэдэвлэсэн наяад оны дөрвөн мөртийг 20 мөр болгож уртасгасан энэхүү шүлгэнд маань 2006 онд "Хурд” хамтлаг "Би амьдарч чадна аа, Битгий дэмий донгос, Ухаан санаа минь залуу байна, Сэтгэл зүрх минь баян байна” гэсэн өөдрөг дахилт хийж, нэгэн зэвүүн рок дуу бүтээгээд "Зүйрлэх аргагүй” сиди-ндээ мөнхөлсөн билээ)