Зурагтаар УИХ-ын гишүүн Х.Баттулга ярьж байна.Их л мэдэмхийрэн "Бидний нэг харамсмаар юм бол Монголын Нууц Товчоог ханз үсгээр олсон.Тэрнээс өөр түүх гэж байхгүй.Чингэс хааны ,13р–зууны үеийн түүх бол дандаа дан хэлц домгоор явж ирсэн” гэж хээв нэг залж байх байх юм. Хэлц домог гэж ямар ч домог байдаг юм бүү мэд.Хэлц үг гэж байдаг.Гэхдээ өвгөдийн түүх хэлц үгээр ч арай уламжилж ирээгүй л дээ.Дунд сургуулийн хүүхдийн мэддэг зүйлийг төрийн түшээ, сайд байсан хүн мэдэхгүй байна гэхээр хүний өмнөөс ичих шиг болов.Магадгүй сургуулийн хүүхдүүд гайхаж балмагдаа биз.
Учир нь монголчууд эцэг өвгийнхөө түүхийг хойч үедээ үнэн зөвөөр нь
хүргэхийн тулд бүхий л түүхийн туршид их хүчин зүтгэл гарган анхаарч
ирсэн.Өвөг дээдэс маань өөрсдийн их байлдан дагуулалт, эзэн хаадынхаа
түүхийг бичүүлэхэд төрийн зүгээс бодлогоор дэмжин анхаарч зарлиг буулгаж
байсан. Жишээ болгон ганц нэгийг дурдвал түүхээ мэддэггүй түшээдэд
хэрэг болох юу магад.Х.Баттулга гишүүн маань 13-р зууны түүхийг ганцхан
МНТ–оор ойлгодог. Өөр түүх гэж байхгүй. Бусад нь хэлц домог гэсэн буруу
ойлголттой явдаг тул тэр үеийн түүх бичлэгээс цөөхөн гэхдээ голыг нь
дурдаж өчүүхэн тус болсу.
1264 онд Хубилай хааны зарлигаар Ханбалигт Улсын судар зохиох хүрээлэн
байгуулагдсан.Энэ нь одоогийнхоор бол түүхийн хүрээлэн юм.Тэнд
монгол,перс,түвд, хятад болон олон үндэстний түүхчдийг ажиллуулж
байсан.Энэ хүрээлэнгийн түүхчдийн их хөдөлмөрийн үр дүнд”Юан улсын
судар”хэмээх 210 боть зохиогдсон.Олон түүхчдийн бүтээл дээр үндэслэн
зохиогдсон гэж байгаа тул ганцхан " Юан улсын судар” бичигджээ гэж
андуурав аа.
Газан,Өлзийт хаадын үед мөн түүхийн хүрээлэн байсан. Алдарт
Рашид-Ад-Динаар толгойлуулсан түүхчид ажиллаж байжээ.Эдгээр түүхчдийг
толгойлон Монголын алдарт эрдэмтэн, түүхч Болд Чинсан , ПерсийнРашид-Ад
Дин нар хамтран” Судрын чуулган”-ыг бичсэн. "Богд баатрын биеээр дайлсан
түүх”, А.Жувейнийн "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”, "Дөрвөн
төрийн арван буянт номын цагаан түүх”” Алтан дэвтэр” зэрэг бүтээлүүд
бүгд л 13-р зуунд зохиогдсон.
Түүнчлэн гадаад улсуудын элч төлөөлөгчдийн зохиол бүтээл , аян замын
тэмдэглэл зэрэг нь монголын түүхийн үнэт материал болон бидний үед хүрч
ирсэн.Та аль ч номын дэлгүүрт орсон П.Карпинийн ”Монголчуудын
түүх”,Г.Рубрукийн”Дорно этгээдэд зорчсон минь”,М.Пологийн”Орчлонгийн
элдэв сонин” зэрэг бүтээлүүд МНТ –тай хамт байгааг олж харж болно оо
Х.Баттулга гишүүн ээ.
Х.Баттулга гишүүн нэгэнтээ дархан аварга Б.Бат-Эрдэнийг насан туршид нь
гэр оронд нь хүртэл салахгүй дагаж явсан юм шиг цаадхи чинь англи, орос
хэл ёстой мэдэхгүй шүү .Тэрэн шиг худлаа юм байхгүй.Би мэдэлгүй яахав
дээ гэж бардам ,итгэлтэй хэлж байсан.Англи хэл мэдэхгүй байж болно
оо.Агуу дээдсийнхээ түүхийг л мэдэхгүй байж болохгүй.Тэр тусмаа өвгөдийн
түүх гэдэг сургаар гадарлаж , суудлаар арилжиж болдог зүйл биш ээ.
Зарим хүмүүс 2017оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тоонд
Х.Баттулга гишүүнийг оруулах нь бий. Арай үгүй байлгүй дээ. Монголын
түүхийг дан ганц байлдан дагуулалтаар л гадарладаг. Дэлхий дахины түүх,
соёлын хөгжилд өвөг дээдсийнхээ гүйцэтгэсэн үүргийн талаар ойлголтгүй
хүн арай тэгж бөх зүрх , бүдүүн хүзүү гаргахгүй байлгүй дээ. Хэрэв тэгж
гэмээнэ Түүхээ мэдэхгүй хүүг түүхий хүү хэмээмой.Түүхий хүүгийн духан
дээр түүх өвдтөл цоходмой гэгч болох биз ээ
Докторант Л.Хишигмаа