|

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн арга ядсан дараагийн уриалга

bayaraa 2015/01/09 2907 260

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн арга ядсан дараагийн уриалга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн арга ядсан төсөв өнөөдөр улам тодорсоор байна. Эдийн засаг хямарсан үеийн засгийн газрын тэргүүн болсны харгайг ёстой л эдэлж байна уу даа.

Тэрээр он гараад яригдаж эхэлсэн төсвийн тодотголтой холбоотойгоор ард иргэддээ засаг мөнгөгүй байгааг олон янзаар илэрхийлж Шийдлийн нэртэй засгийн газрын бүхий л арга хэмжээг авах гээд тун завгүй яваа бололтой.

Эхэндээ тэрээр санхүүгийн хямралтай холбогдуулан УИХ-ын индэр дээрээс ард түмнээ хуруун дахь бөгж, чихэн дэх

ээмгээ хандивлаач хэмээн зарлаж зогссон. Гэвч энэ нь тийм ч доривтой шийдэлд хүрээгүй.

Аргаа барсан ерөнхий сайд маань өөрийн цахим хуудсандаа "УИХ-ын болон Засгийн газрын гишүүдээсээ 9911-тэй дугаараа зарж, халамж нэн шаардлагатай хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд тусалцгаая" хэмээн жиргэсэн нь ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л сонсогдож байна.

Чухамдаа АН анх 2012 онд Засгийн эрхэнд гарахдлаа ёстойл алтан хөнжилд хөрвөөхөөр их хэмжээний мөнгөн дээр суусан. Гэвч тоо тооцоололгүй цацсаар улсынхаа эдийн засгийг унагасан нь өнөөдөр тэдний хувьд ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болоод байгаагийн илрэл болгосон энэ мэт ерөнхий сайдын мэдэгдлүүд, уриалгууд харуулсаар байна.

 

 

эх сурвалж: bolod.mn сайт. ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

top