|

Хавдарын эсийг зургаахан хоногийн дотор устгадаг ургамал Монголд байна

batdorj 2019/02/01 1097 0
 

Хавдарын эсийг зургаахан хоногийн дотор устгадаг ургамал Монголд байгааг эрдэмтэд тогтоожээ. Монголын маань хаа сайгүй ургадаг айраг буюу гишүүнэ хэмээх ургамал нь хавдарын эсийн гол амьд байх нөхцөл нь  болсон сахарыг идэж устгадаг юм байна.
Уг ургамалыг хэрэглэснээр дөрөв хоногийн дараа эсийг 86 хувь устгадаг нь тогтоогдсон байна. Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөө үзүүлдэг ажээ. Гишүүнэ нь кальци, зүрх бөөрийг тэтгэгч калигаар баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас газтай ундаа уудаг хүмүүст нэн чухал эм болох юм байна. Уг ургамлын навч нь органик, пистицид буюу шавьж устгагч бодис болдог хортой тул зөвхөн улаан ишийг нь л хэрэглэнэ. Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол 20 минут жигнэж хэрэглээрэй. Ингэснээр уг ургамлын хавдрын эсийг устгагч  полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдэгийг Английн эрдэмтэд тогтоожээ. Мөн ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг. Харшилд ч бас сайн эм болдог байна. Харин эмчилгээний хугацаа 7 хоног л байх ёстой. Үүнээс хэтэрч болохгүй аж. 
Гишүүнийг эмчилгээний аргаар хэрэглэх арга:
Хагас цайны халбага ишийг 1 аяга усанд хийж, 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт гурван удаа хэрэглэнэ. Нийт 7 хоног. Гишүүнэ манай оронд 9 сар хүртэл ургадаг бөгөөд түүхдээ үндсээр  суга таталгүй хөрснөөс  бага зэрэг дээгүүр хайчилж авбал  үр хойчдоо  энэ ургамлыг үлдээж чадна. Ингэвэл ирэх жил түүсэн газраасаа ахиад  л авах боломжтой. 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top