|

Ц.Нямдорж: Цэрэг амиа алдсан хэргийг ОХУ-ын тал шалгана

batdorj 2019/02/02 552 0

 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байгаад оргож, сураггүй алга болсон цэрэг хоёрдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас амиа алдсан байдалтай олджээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Цэрэг амиа алдсан хэргийг олон улсын хууль, гэрээ хэлэлцээрийн дагуу шалгадаг учраас мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн хариулав.

Амиа алдсан цэрэг Завхан аймгийн Асгат сумын харъяат В бөгөөд эцэг эх нь Увс аймагт байгаа талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлжээ. Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлэхдээ "Цэрэг амиа алдсан мэдээлэл байгаа. ОХУ-ын тал шалгана” гэв.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top