|

Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн охид

zulaa 2019/02/04 658 0

Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн охид

 

Дэлхийн гурван том гүрний төрийн тэргүүн Владимир Путин, Дональд Трамп, Си Жиньпин нарыг мэдэхгүй, танихгүй хүн бараг үгүй. Тэдний зураг, мэдээлэл интернэтэд өдөр бүр асар олон тоогоор гарч байдаг билээ. Харин тэгвэл тэдний хүүхдүүдийн талаар бид хэр мэдэх билээ.

Дональд Трампын гэр бүлийн тухайд интернэтээс багагүй мэдээлэл олж болно. Харин Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн хүүхдүүдийн талаарх мэдэх хүн бараг үгүй. Тэгвэл тэдний охид юу хийдэг, ямар бүсгүйчүүд байдаг вэ?

Путин хоёр охинтой. Тэд бол 33 настай Мария, 32 настай Екатерина нар юм. Тэд Путины салсан эхнэр Людмила Александровна Путинээс төрсөн. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай холбогдуулан Путин хүүхдүүддээ зохиомол овог, нэр өгчээ. Тиймээс тэдний тухай бодит мэдээлэл олно гэдэг үнэхээр хэцүү. Үүн дээр охид хэзээ ч аавтайгаа хамт олны өмнө гарч байгаагүй юм.

 

PUTIN Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн охид
 
 
 

 

Путины том охин Мария нь Йоррит Фаассен хэмээх голланд залуутай гэрлэсэн, анагаах ухаан, биологи судалж байсан гэнэ. Екатерина нь 2013 онд Кирилл Шамаловтой гэрлэж, өнгөрсөн жил араар тавилтаас болж салсан гэх баттай бус эх сурвалжийн мэдээлэл бий. Путин 2013 онд охидынхоо талаар багахан мэдээлэл өгөхдөө тэднийг европын гурван хэлээр чөлөөтэй ярьж, мэргэжилдээ эзэн болсон бүсгүйчүүд бий гэж байлаа.

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын хоёр охин бол Иванка болон Тиффани Трамп нар юм. Энэ хоёр охиноос том нь буюу 37 настай Иванка нь илүү алдартай. Тэрбээр 2017 оны хавраас эхлэн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Түүний нөхөр, саятан Жаред Кушнер ч бас төрийн удирдлагын асуудалд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 

TRAMP Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн охид
 
 
 

 

Иванка охиных нь хувьд эдийн засагч мэргэжилтэй, эцгийнхээ адил Уортоны сургуульд суралцаж байсан. Өдгөө гурван хүүхэдтэй.

Харин 25 настай Тиффани Трампын хувьд Дональд Трампын хоёр дахь эхнэр Марла Мейплзээс төрсөн. Тэрбээр аавтайгаа Иванка шиг дотно холбоотой бус бөгөөд Дональд Трамптай хамт байх нь тун ховор. Тиффани ээжтэйгээ хамт Лос-Анжелест амьдардаг байна.

 

TRAMP2 Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн охид
 
 
 

 

Хятадын төрийн тэргүүн Си Жиньпиний охин Си Минцзе ч бас Путины охид шиг олны нүднээс нуугдмал аж төрдөг. Хятадад түүний зураг, мэдээлэл олон нийтийн хэрэгслээр гармагц л шууд устгадаг байна. Си Жиньпин, ардын дуучин Пэн Лиюаний охиныг Хятадын нууц цагдаа хоногийн 24 цагийн турш хараандаа байлгадаг. Түүний охины тухайд Харвардад суралцаж байсан, загвар, технологи сонирхдог, 26 настай гэсэн мэдээлэл л байдаг аж.

 

CHINA Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн охид
 
 
 

 

Эхсурвалж: syl.ru

Санал болгох

Сэтгэгдэл

top