Өнөөдөр (2019.02.14) Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд энэ үеэрээ улс орны эдийн засгийн уул уурхайдаа түшиглэн авч явбал эдийн засаг дахин уналтад орно. Нүүрс, алтны үнэ унавал цалингаа олгож чадахгүй хэмжээнд очно. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын олон тулгуурт эдийн засагтай болгох, нэн ялангуяа ХАА, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн бодлогыг барьж ажиллаж байна.
Монгол Улсыг үеийн үед ХАА-н салбар тэжээж ирсэн. Бид хоёр том хөрштэй, бидэн усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай ард түмэн. Монголоос юу ч авахад бэлэн хоёр том зах зээлээ бид ашиглах ёстой. ХАА-н салбар хамгийн их ажлын байрыг бий болгодог, үүнд анхаарч ажилана.
Байгалийн баялагтаа эзэн болох асуудал маш чухал. Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана, хувийн өмчид халдахгүй. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг бид буцааж авна.
Монголын 3.2 сая иргэн хамтдаа хүртэх учиртай байгалийн баялгийг нэг хоёр компани, гэр бүл хувьдаа авсан зүйл байна. Үүний улс буцааж авах ёстой гэж үзэж байна. Энэ бол шударга ёс гэж бодож байна. Зах зухаас нь авч байгаа, Баялгийн сангаа байгуулна. Энийг харин гуйвуулж, хувийн өмчид халдаж байна гэж ухуулга сурталчилгааг зохион байгуулалттайгаар хийж байгаа юм билээ. Тийм зүйл байхгүй. Энэ бол шударга ёс гэж бодож байна.
Өвлийн хүйтэнд талбайд 30 мянган хүн жагслаа, тэд чинь ард түмэн биз дээ. Ард түмэн нийгэмдээ шударга ёс тогтооё, байгалийн баялагтаа эзэн байя, алдсан өмч хөрөнгийг эргүүлж авъя гэж жагслаа. Энэ ажлыг Засгийн газар хийнэ гэв.