|

Бэлэн гоймон идсэний дараа ходоодонд юу болдог вэ?

munkhod 2015/07/02 828 0

АНУ-ын Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн эмч Браден Куо бэлэн гоймон идсэний дараа хоол боловсруулалт хэрхэн явагддагыг эм шиг жижиг  камер ашиглан бичиж авчээ. Үр дүн нь маш хачирхалтай гарчээ.

Бэлэн гоймон идсэнээс хоёр цагийн дараа гэхэд ходоодонд задрал, өөрчлөлтгүй байсаар байж. Удалгүй ходоод боловсруулахын тулд маш ачаалалтай ажиллаж эхэлсэн байна. Ихэнх хүнс идсэний дараа хурдан хугацаанд шингэж боловсруулагддаг. Харин ийм удаан хугацаанд боловсруулагдахгүй байна гэдэг нь ходоод шим тэжээл авч чадахгүй ямар ч тэжээлгүй хоол гэсэн үг юм. Тэр бүү хэл хор болдог байна.

Бэлэн гоймонд Tertiary-Butyl HydroQuinone /TBHQ/ хэмээх бодис агуулагддаг. Энэхүү бодис нь нефтийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хямдхан боловсруулсан бүтээгдэхүүнийг нөөшлөхөд хүнсний нэмэлт байдлаар цацаж хэрэглэдэг байна.  TBHQ-г мөн удаан хадгалахын тулд гоо сайхны бүтээгдэхүүн, сүрчиг, лак зэрэг бүтээгдэхүүнд ашигладаг.

TBHQ-г хүнсэнд хэрэглэх хэмжээ хүний биеийн жингээс хамаарч 0-0.5 мг/кг байх ёстой /бохинд хамгийн их TBHQ байдаг/. Хэрэв түүнээс хэтэрсэн хэмжээгээр хэрэглэвэл:

  • Дотор муухайрах, бөөлжих
  • Чих шуугих
  • Дэмийрэх
  • Амьсгал давхцах
  • Сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Удаан хугацаагаар байнга TBHQ найрлагатай хүнс /бэлэн гоймон/ хэрэглэсэн амьтан дээр хийсэн туршилт.

  • Элэгний өөрчлөлт
  • Генийн мутаци өөрлөлт
  • Биохимийн өөрлөлт
  • Нөхөн үржихүйн өөрлөлт

Бэлэн гоймон байнга иддэг хүн бодисын солилцооны хам шинж өвчин 68 хувь илүү байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн чихрийн шижин, зүрх судасны өвчлөл эрс нэмэгддэг. Бэлэн гоймон байнга иддэг хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад уураг, кальци, фосфор, төмөр, кали, витамин А, ниацин, витамин С гэх мэт чухал шим тэжээлийн дутагдалтай, эрч хүчгүй, таргалалттай байсан нь судалгаагаар тогтоогджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top