|

Г.Занданшатар: Парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна

nomun 2019/03/18 477 0

 

Г.Занданшатар: Парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна

 


УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэх олон асуудлууд хуримтлагдсан учраас УИХ-ын хуульд заасны дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсад дэлгэр сайхан хавар цаг ирж байна. Монгол Улс нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, газар нутгийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хирнээ 3 хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд ирэх өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.

Улстөрчид хариуцлагагүй эв нэгдэлгүй нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн хямралд улс орон нэрвэгдэж байна. Ийм учраас ээлжит бус чуулганд гурван чиглэлд анхаарч ажиллахыг уриалж байна.

Парламент ёсыг төлөвшүүлж, парламент засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ

 

  • Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,
  • Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдах авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал,
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөл тухай асуудал,
  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал
П.ГОО 
Оллоо.мн 

Санал болгох

Сэтгэгдэл

top