|

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схемийг танилцууллаа

zulaa 2019/03/18 379 0

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схемийг танилцууллаа

 

Т.САЙХАН

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар "Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400. 270 000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемийг танилцууллаа.

Тэд худалдан авсан үнийн дүнгийн 72.4 хувь нь төрөөс 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан байж магадгүй гэлээ. Мөн  49 хувийн талд гурван удаагийн шүүхийг шийдвэр гаргасан шүүгчийн аавынх нь компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн гэв.  Тиймээс шүүгчийн асуудлаар АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон гэв.

Уг системийг нотлохоор Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар хандахад энэ хэргийг хоёр удаа түдгэлзүүлсэн хэмээн ярилаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монголын төр нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна” гэдгээ мэдэгдсэн юм. Х

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Надад тухайн үеийн Засгийн газрын хуралдааны протокол  байна. Энд улсын мөнгөөр улсын үйлдвэрийг хэрхэн худалдан авах загварыг энэ хүмүүс гаргасан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Монголын өмч хөрөнгийг луйвардсан тухай маш тодорхой бичсэн байна. "Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг яаж улсын мөнгөөр худалдан авах уу, давуу эрхээсээ татгалзаж Худалдаа хөгжлийн банкинд өгөх үү гэдэг хуралдаанд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат оролцсон. Харин С.Эрдэнэ ийм асуудалд бүр бүлх залгисан юм шиг суусан байна. М.Энхсайхан харин хаа очиж 49 хувийг худалдаж аваад цааш нь зарах гэж байгаа юм биш биз гэж хэлсэн байна лээ. Г.Баярсайхан 49 хувийн талыг Монголын ард түмэн Засгийн газар авч болдоггүй юм уу гэж бас хэлсэн байна лээ” хэмээв.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх 14 хоногт энэ асуудал эцэслэж, үнэн зөв эсэхийг нь эцэслэх бөгөөд үүний дараа бондуудын асуудлыг ч ярих болно гэдгээ хэлэв. Бондын асуудал дээр хэлмэгдсэн аж ахуйн нэгжүүд байвал төр уучлалт гуйгаад цааш явах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top